Сирийн эрх баригчид Кофи Аннаны тус улсын хямралыг зохицуулах  төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Гэхдээ мөргөлдөөнд оролцож байгаа бүх талуудын зөвшилцсөний  үндсэн дээр л   хүчирхийллийг зогсоох боломжтой гэж өнөөдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллемтэй хийсэн яриа хэлэлцээг дүгнэн мэдэгдэл хийв. Лавровын  ярьснаар,  НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхийн тулд аль болох богино хугацаанд галыг зогсоох  олон улсын  ажиглалтын механизмыг зөвшилцөх ёстой юм.  Оросын мэргэжилтэнүүд ажиглагчдын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож  болох юм гэж Лавров мэдэгдэв.

Сирийн мөргөлдөөний бүх талууд галыг яаралтай зосгоох нь өнөөдөр хамгийн тэргүүн зэргийн асуудал болж байна гэж Сергей  Лавров цохон тэмдэглэв. Түүний ярьснаар, Сирийн удирдлага  Кофи Аннаны төлөвлөгөөний заалтуудыг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар энэ ажил нь төдийлөн шуурхай  явагдаагүй байгаа нь дан ганц Дамаскийн буруу биш юм гээд “Сирийн дипломатуудын  төлөвлөгөөний заалтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг илүү шийдвэртэй биелүүлж   болно гэж   бид үзэж байна. 

Нөгөөтэйгүүр, бид Кофи Аннаны саналуудыг сөрөг  хүчнийхний бараг талаас илүү хувь нь хүлээж аваагүйг бид     анхааралдаа авахгуй байхын аргагүй  юм. Өнөөдөр  бид ээлжит удаагаа зэвсэгт болон улстөрийн сөрөг хүчнийхнийг болоод  галыг нэн даруй зогсооход  НҮБ-ын тусгай төлөөлөгчийн төлөвлөгөөний  нэгэн адил  нөлөөтэй  бусад улс орнуудыг  хамтдаа уриалахыг хүсч байна” гэв .

Сергей Лавров мэдэгдэлдээ, өмнө нь тэр энэ асуудлаар   Түркийн ГХЯ ны сайдтай ярьсан.Өнөөдөр Анкара сирийн асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн нөлөөг хурцатгахыг оролдож байна.  Лавровын үзэж байгаагаар,  сөрөг хүчнийхэнд нөлөөлөх асуудал нь Нью-Йоркд “Их наймын” яриа хэлэлцээн дээр яригдах юм. Яриа хэлэлцээ 4-р сарын 11-ний лхагва гаригт  болно. Нөгөөтэйгүүр, Сирийн  галыг зогсооход тийш нь олон улсын ажиглагчдыг томилах тухай асуудал чухлаар тавигдаж буй юм. Энэ нь Аннаны бусад заалтуудыг  амжилттай хэрэгжүүлэхэд  тус дэм болно.

Гэхдээ одоо болтол төлөөлөгчийн бүрэлдэхүүн тодорхойгүй байна гээд “НҮБ-ын АЗ нь  Кофи Аннаны төлөвлөгөөг  сайшааснйхаа дараа,   НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад ажиглагчдын механизмын талаар санал оруулах тухай даалгасан. Гэтэл одоо хүртэл  үгүй байна. Ойрын  үед гарч ирэх байх гэж найдаж байна.  Дамаскад мониторингуудын хэсгүүдийг, тохиролцсон  НҮБ-ын техникийн шинжээчид ажиллаад ирсэн.Эхний алхамын хувьд НҮБ-ын хүрээнд Голаны өндөрлөгт ажиллаж байгаа ойрын үед Сирид хүрч ажиллаж чадах ажиглагчдын багахан бүлэг байгуулах тухай яригдсан юм.  Үүнийг маш түргэн хийх шаардлагатай байна” гэж Лавров онцлон тэмдэглэв.

Сирийн ГХЯ-ны тэргүүн  Валид Муаллем өөрийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ, Дамаск  оросын ажиглагчдыг олон улсын бүрэлдэхүүнд ороход сайшаан дэмжиж байна. Муаллемын  ярьснаар, тус улсын засгийн газар нь энэхүү  төлөөлөгчдийн. Үйл ажиллагаанд саад тотгор үзүүлэхгүй гэжээ.