АНУ Сингапурыг  Хятадын эсрэг өөрийн цэргийн эвсэлд  татан оруулжээ. Геополитикийн тулгамдсан асуудлын академийн ерөнхийлөгч   Леонид Ивашов АНУ-ын цэргийн дөрвөн хөлөг онгоцыг Сингапурт байрлуулах  тухай гэрээг ийнхүү тайлбарлаж байна.Хөлөг онгоцнуудыг эргийн усанд  ажиллагаа явуулахад тусгайлан байгуулсан бөгөөд тэнд  сэлгээ хийх үндсэн дээр байрлаж байх юм.

Пентагоны  албан ёсны төлөөлөгч Лесли Халл-Райд Сингапуртай хийсэн  энэхүү  гэрээг  “хосгүй “гэж нэрлэв.  Харин оросын шинжээч Леонид Ивашов дээрх баримт бичгийг Хятад улсын өсөн нэмгдэж байгаа улс-төрийн нөлөөний эсрэг  АНУ-ын Ази тивд цэргээ байршуулах шинэ  алхам гэж дүгнэв.

«Сингапурт байршилаа нэмэгдүүлэх нь АНУ-ын болон  Хятад улсын цэргийн сөргөлдөөний нэг хэлбэр юм. Америкчууд өнөөдөр хятадын нутаг дэвсгэр рүү өөрийн цэргийн хүчийг ойртуулж, өмнө нь Австралийн эзэлж байсан буурин дээр  Сингапурыг оруулснаар, АНД-н  бүс нутгийг бүхэлд нь хурцатгаж байна.Хятад улс цэргийн чадавхаа нэмэгдүүлж байгаагийн дотор, ялангуяа, тэнгисийн бүсэд үйлчлэх   чиглэлээр гойд их анхаарч буй юм. Хоёр хүчний төвийн хоорондын геополитикийн дайн нь зарчмын хувьд дэлхийн гуравдугаар дайнд ч хүргэж  мэдэх юм шүү. Ингэхдээ энэ нь АНУ болон Хятад  хоорондоо дайтна гэсэн үг биш юм.  Гэхдээ тэд өнөөдөр бусад улсын нутаг дээр дайн хийж байна. Үүнийг  Ливийн үйл явдал харуулж байна. Каддафийн дэглэмийг устгасан нь Хятад болон Америкийн эдийн засгийн байршлыг хүчтэй бууруулсан юм» гэж Леонид Ивашов хэллээ.

1-р сарын сүүлээр АНУ Австралитай  цэргийн хүчээ 6 жилийн хугацаанд 13 дахин өсч, 2,5 мянгад хүргэх тухай тохиролцсон юм. Австралийн хойд хэсгийн Дарвин дахь   “Тиндал” Агаарын цэргийн хүчний баазыг Америкийн тэнгисийн явган цэргийнхэнд шилжүүлэх ажээ. Тэнд тэдний стратегийн бөмбөгдөгч, сөнөөгч онгоцнууд болон цэнэглэгч онгоцнууд байрлах юм.

Хятад улсын нөлөөг тэнцвэржүүлэхийн тулд  бүс нутгийн байлдааны түшиц газрыг байгуулах юм. Гэтэл  АНУ- ын цэргийн  бааз нь  хятадын  нэн шинэ баллистик пуужингийн энэ зэрэгт огтхонч   хүрэхгүй аж. Нөгөөтэйгүүр, энэ нь Өмнөд-Хятадын тэнгисийн усанд зорчих  хөлөг онгоцнууыг хянах боломж гарч буй юм. Тэнд Хятад улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа нутаг дэвсгэрийн маргаантай байгаа бөгөөд Вьетнам, Филиппинн, Малайз болон Брунейтэй  Спратли болон Параселийн арлуудаар маргалдаж буй юм.  АНУ  өөрийн зүгээс энэхүү районыг өөртөө хэрэгтэй чухал стратегийн  район гэж үзжээ,  учир нь түүгээр дайран худалдааны олон хөлөг онгоцнууд, тэр дундаа нефть тээвэрлэх хөлөг  онгоцнууд явдгийг ийнхүү чухалчлан  үзжээ.

Жижиг улс орнууд, өөрийн зүгээс Хятадын  Өмнөд-Хятадын нутаг дэвсгэрийн   маргаантай  асуудлыг тэнцвэржүүлэхийг оролдож буй юм.Үүний тулд тэд өөрийн нутаг дэвсгэр дээр америкийн  цэргийнхнийг оруулах гэж байна. Хамгийн түрүүнд үүнийг Филиппин хийхээр болоод байна. 20 жилийн өмнө тэд Пентагоныг Номхон далайн Субик-Бейн томоохон цэргийн баазыг орхиж явахыг   эрс хурц хэлбэрээр шаардаж байсан.

Харин одоо тэнд америкийн  Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцнуудыг  болон Филиппинд байнгын хувиар америкийн цэргүүдийг байрлуулах  хувилбарууд хэлэлцэгдэж байна.“Вашингтон пост” сонинд илэн далангүй нийтэлснээр, энэ нь Хятадыг барих алхмуудын нэг болж байгаа аж. Ингэхдээ уг сонин АНУ болон  Вьетнамын цэргийн хэлхээ холбоо  идэвхжиж байгаа тухай сануулсан. Үнэндээ бол Пентагон болон Конгрессд америкийн цэргийн баазыг  Вьетнамд байгуулах талаар хараахан хэлэлцээгүй байгаа юм.

Нөгөөтэйгүүр, АНУ нь Энэтхэг улсын Хятад улсын өсөн нэмэгдэж байгаа цэргийн чадавхаас сэрэмжилж буйг сүйхээтэй  ашиглаж буй юм.Үүнийг нэг баталгаа бол “Малабар-2012” цэргийн долоо хоногийн хээрийн сургуулилт юм.Хоёр орны цэргийн хөлөг онгоцнууд  дайсны хөлөг онгоцнуудад болон эргийн байнуудад  цохилт өгөх сургуулилтуудыг хийж, тэнгисийн тагнуулын болон  усан доор явагч онгоцнуудтай хийгээд нисэх онгоц тээгч хөлөг онгоцнуудтай  тэмцэл хийж буй юм. Ингэхдээ энэ бүхэн нь Хятадыг болзошгүй дайснаа гэж  үзэж буй нь  ойлгомжтой юм.