Яг хоёр жилийн өмнө буюу  2010 оны 4-р сарын 10-ны энэ өдөр Польшийн ерөнхийлөгчийн онгоц осолдсон юм. ТУ-154 онгоц Орос улсын Төвийн нутгийн баруун хэсэгт орших Смоленск хотын орчимд сүйрсэн юм.

Онгоцод сууж явсан 96 хүн бүгд амь үрэгдсэн бөгөөд тэдний 88 нь зорчигчид, тухайлбал, ерөнхийлөгч Лех Качинский гэргийн хамт болон нисэх багийн гишүүн 8 хүн байсан юм. Онгоцны ослын шалтгаан кабинд гадны хүмүүсийг оруулснаас үүдэлтэй,  нисэгчдийн буруутай үйлдлүүд болон  нислэгийн аюулгүй байдлын нормыг хангаагүйгээс болжээ. Энэ бол Улс-хоорондын нисэх хүчний хорооны (УХНХХ) гаргасан эцсийн дүгнэлт. Үүнийг 2011 оны 1-р сарын 12-нд нийтэд зарласан юм.

Ослыг мөрдөн байцаах  ажиллагаа   нь Орос Холбооны улс болон Польшийн Засгийн газруудын шийдвэрээр дэлхийн  199 улс орны    дотор ОХУ болон Польш улсуудын  баталсан Чикагийн нислэгийн  дүрмийн тухай конвенцын дагуу явагдсан юм. УХНХХ бүр эхнээсээ  урьд өмнө хийж байгаагүй алхмуудыг хийсэн бөгөөд осол гарсан газар хүрэлцэн ирсэн польшийн мэргэжилтэнүүдийн томоохон бүлгийг нэн даруй  мөрдөх ажлынхаа бүхий л үйл ажиллагаанд оролцуулсан юм. Тэд газар дээр нь хэргийн материалуудтай танилцаж байсан төдийгүй цөөн тооны хүнээр хязгаарлалт хийж байсан  баримт бичгүүдтэй мөн танилцаж байв. Польшийн талд хар хайрцагуудын  бичлэгүүдийг задлан уншуулахаар  шилжүүлсэн. Ингэхдээ нас барсан хүмүүсийн дуу хоолойг сайн мэдэх польшийн мэргэжилтэнүүд  ажилласан юм. Онгоцны осолд олон улсын шинжээчид мөн оролцсон юм.

УХНХХ нь  тогтоохдоо ослоос зайлсхийх  ганцхан боломж байсан: нөөц онгоцны буудал руу нисэх шийдвэрийг гаргах ёстой. Түүнчлэн, ТУ-154 онгоцны  нислэгийн үеэр онгоцны баг тэдний  буух онгоцны буудал нь  цаг агаарын таагүй байдалд байгаа тухай мэдээг  Белоруссын агаарын хөдөлгөөний удирдах газруудаас  болон Смоленскийн онгоцны буудлаас нэг бус удаа  авч байжээ.  Түүнчлэн, өмнө нь буусан  Польшийн Як-40 онгоцны баг ч мөн энэ тухай мэдээлж байжээ. Энэ бүгдийг  үл тоон ТУ-154 онгоцны нисэх багийнхан нөөц онгоцны буудал руу явах тухай шийдвэрийг хүлээж аваагүй юм.

Шинжээчид болон нисэхийн сэтгэл зүйч нарын үзэж байгаагаар, ялангуяа,   польшийн мэргэжилтэнүүдийн  дүгнэснээр, нисэгчид буруу шийдвэр гаргахад нь тухайн үед нисэх багийн бүхээгт байсан өндөр албан тушаалын гадны хүмүүс нөлөөлсөн нь шийдвэрлэх хүчин зүйл болжээ. Тухайлбал, Польшийн Агаарын цэргийн нисэх хүчний ерөнхий командлагч  болон ёслолын хэлтсийн дарга нар байжээ. Мөн хөлгийн гол зорчигч болох ерөнхийлөгчийн сөбуруу шийдвэрээс болж багийн даргыг эмгэнэлт шийдвэр гаргахад хүргэжээ. Энэ бүгд нь нисэх багийнханд сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлж,  цаг агаарын ямарч нөхцөлд онгоцыг буулгах шийдвэр гаргахад нөлөөлжээ.

Варшаваас нисэхийн өмнө онгоцны  эвдрэлийг зассан  байсан. Онгоц газарт унахын өмнө ч,нислэгийн үеэр ч  хөдөлгүүр болон систем  зогсоогүй, агаарт нисч байх үед гал түймэр, дэлбэрэлт болон онгоцны эвдэрэл гараагүй гэж техникийн комисс  тогтоолд дурджээ . Нисэх онгоцны багийн дарга  багийн гишүүдийн нэгэн адил бие даасан нислэгийн цаг багатай байжээ.Смоленскийн онгоцны буудлын  хангалтгүй байдал ослын шалтгаан болж чадсангүй. Агаарт гэнэтийн  тохиолдол гарснаас биш газар дээр болоогүй гэдэг дээр УХНХХ-ны болон  олон улсын шинжээчдийн  дүгнэлт нэгдсэн байна. 

Смоленскийн орчимд гарсан эмгэнэлт явдал нь сая, сая польш болон оросын иргэдийн зүрхийг шархлуулсан юм.