Хятад,Пакистан улсуудын цэрэг дайны бэлтгэл ба зэвсэгт хүчний шинэчлэл Энэтхэг улсыг түгшүүлж байна гэж өнөөдөр Энэтхэгийн БХЯ-аас тараасан 2011-2012 оны илтгэлд өгүүлжээ. Хятад улс Энэтхэгийн хилийн ойролцоо цэргээ нэмэгдүүлж байна гэж илтгэлд заажээ. БНХАУ-ын ШУӨЗО ба Түвдэд дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж байгаагийн ачаар Энэтхэг улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулж болзошгүй хятадын армийн чадавхи нэлээд нэмэгдсэн юм.Эд бүхэн  хил орчмын нутагт  Хятад улсын ажиллагааг арга буюу ажиглаж байгаа Энэтхэг улсыг  түгшүүлж байна гэж «Индиан экспресс» сонинд бичжээ. Түүнчлэн пакистан-энэтхэгийн хилийн ойролцоох террористуудын түшиц газрууд болон Энэтхэгийн нутаг дэвсгэрт  цөмрөн орохыг оролдсоор байгаа хэт даврагчдын ажиллагаа аюул учруулж байна. Иймээс Энэтхэг улс аюулгүй байдалд нь тулгарсан аюул сорилтыг арилгахын тулд чадавхиа нэмэгдүүлж эхлэснийг тус улсын БХЯ онцлов.