Туркийн ГХ-ийн сайд Ахмет Давутоглу БНХАУ-д хийж байгаа айлчлалаа тасалдуулж, эх орондоо буцаж байна. Өчигдөр турк-сирийн хил дээр гарсан будлианаас болж ийм шийдвэр гаргасан гэж өнөөдөр Ройтер агентлаг Туркийн ГХЯ-ны мэдээг үндэслэн уламжлав. Давутоглу ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганы БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд энд байсан хийгээд хожим энэ долоо хоногт Анкарад буцах ёстой байв. Сирийн талаас хил хязгаараас нь холгүй орших Турк улс дахь дүрвэгчдийн лагерийг буудсаныг Анкара хилэгнэн зэвүүцэв. Буудлагын уршгаар туркийн хоёр орчуулагчийг оролцуулан хэдэн хүн шархдав. Энэ нь Туркийн хил зөрчсэн хэрэг гэж Бээжинд айлчилж байгаа Эрдоган мэдэгдлээ.Турк улсаас хариу арга хэмжээ авна гэж тэрээр амлав. Өнөөдөр БНХАУ-ын ГХЯ мөн будлиан сэтгэл түгшүүлснийг илэрхийлэв. Тус улсын ГХЯ-ны төлөөлөгч Лю Вэйминь Сири улсад хандан НҮБ-ын ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг бийлүүлж, өнөөдөр гал зогсоож, цэргээ хотуудаас  гаргахыг уриалжээ.