Москва өөрийн төлөөлөгчдийг НҮБ-ын ажиглагчдын бүрэлдэхүүнд Сири улс руу явуулахыг зөвшөөрч байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Өнөөдөр Москвад тэрээр сирийн хямралыг зохицуулах замыг тус улсын ГХ-ийн сайд Валид Муаллемтой авч үзэж хэлэлцэв. Эдүгээ НҮБ-ын шинжээчдийн сирийн засгийн газартай хийж буй хэлэлцээ түр зогссон гэж Сергей Лавров хэллээ. Мөн хэлэлцээг ойрын өдрүүдэд сэргээнэ гэдэгт найдаж байна. Москва олон улсын хэсэг ажиглагчийг Сири улс руу аль болох түргэн явуулахын төлөө байна гэж Лавров онцлов. Сирид очих  НҮБ-ын ажиглагчид атгаг үзэл баримтлахгүй гэдэгт Сирийн эрх баригчид найдаж байна. гэж тус улсын ГХ-ийн сайд Валид Муаллем мэдэгджээ. Дамаск чухам ямар улсуудын төлөөлөгчид ажиглагчдын бүрэлдэхүүнд орох асуудлыг өөрөө шийдвэрлэх ёстой гэж тэрээр нэмж хэллээ. Сирийн ГХ-ийн сайдын хэлснээр бол ажиглагчдын үйл ажиллагаа «Сирийн тусгаар тогтнолыг бусниулахад хүргэх ёсгүй» .