Мөргөлдөөнд татагдан оролцож буй бүх талууд үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулвал Сири улсад хүч хэрэглэх ажиллагааг зогсоож болно гэдэгт Орос улс итгэж байгааг өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн ГХ-ийн сайд Валид Муаллемтой хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр мэдэгдэв.Сири улс  НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт  төлөөлөгч Кофи Ананы төлөвлөгөг биелүүлж эхлэсэн тухай мэдээ баримтыг Орост олгосон гэж Лавров сэтгүүлчдэд мэдээлэв. Гэвч Дамаск мөн төлөвлөгөөг илүү шийдвэртэй биелүүлэх ёстой гэж Москва үзэж байна.G8 улсуудын ГХ-ийн сайд нарын дээд хэмжээний уулзалт дээр Кофи Аннаны төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор сирийн сөрөг хүчинд нөлөө үзүүлэхийг бусад улсын сайд нарт уриалах бодолтой байна гэж Лавров мэдээллээ. Тус сэдвийг Туркийн ГХЯ-ны тэргүүнтэй хэлэлцсэн гэж тэрээр хэлэв.

Сири улсыг хямралт байдлаас эв зүйгээр гаргах тухай Аннаны төлөвлөгөөг өнөө өглөө практик хэрэг дээр хэрэгжүүлж эхлэх байсан. Түүнчлэн 4-р сарын 10-ны өглөөний 6 цаг гэхэд сирийн засгийн газраас хүнд зэвсэг техникийг хотуудад хэрэглэхээ болиж, цэргээ хотуудаас гаргаж, нэмэлт  цэрэг оруулахаас татгалзах ёстой. Дамаскаас эдгээр болзолыг 48 цагийн дотор биелүүлвэл засгийн газар ба сөрөг хүчин байлдааны ажиллагааг бүрэн зогсоох юм.