Монгол улсад давст нууруудаас ховордсон металлуудыг гаргаж авахаар төлөвлөж байна. Энэ төслийн шинжлэх ухааны судалгаануудыг ОХУ-ын ШУА–ийн Сибирийн салбарын эрдэм шинжилгээний ажилтанууд монголын эрдэмтэдтэй  хамтран явуулж байна.

Уснаас ашигт малтмалуудыг гарган авах буюу,тухайлбал, тэдгээрийн давсыг шүүн авна гэдэг бол бүтэхгүй зүйл огт биш юм. Канад,   АНУ болон  Өмнөд-Африкийн тивд “шингэн худэрийг” нэг  бус жил  олборлож буй юм. Харин дараагийн ээлжит орноор  Монгол улс тодроод байгаа төдийгүй,   ийм технологи нь тус улсад тун сайхан  таарч байгаа аж. Оросын  ШУА-ийн Сибирийн  салбарын геолог болон эрдэс судлалын хүрээлэнгийн  эрдэм шинжилгээний ахлах  ажилтан Александр  Владимиров хэлэхдээ

«Шингэн хүдэрийн” ажин түжин бүр 20-р зууны сүүл үеэс эхэлсэн юм.  Тэр үед дэлхий дахинд  нуурын болон газар доорхи давстай  уснаас үнэт элементүүдийг гаргаж авах анхны компаниуд гарч ирсэн юм. Одоо харин энэ нь дэлхийн ховордсон металл олборлолтын 70 % эзлээд байна. Ашигт малтмалыг олборлох энэ арга нь үндсэндээ  өмнө зүгийн орнуудад их ашигтай. Үүний тулд халуун, хуурай уур амьсгалтай бөгөөд зун нь 30-40 С доошгүй байх ёстой аж.  Тэгвэл л  нуурын уснаас давс хангалттай хувиар талстжих юм. Монгол улсад зуны улиралд халуун, хуурай уур амьсгалтай тул таарч байгаа юм. Ингэхдээ тус улс нь цэнгэг усны нөөц багатай ч, тэнд хэдэн арван мянган давст нуур байдаг» гэлээ.

Эрдэмтэд  Монголын баруун-хойд   болон зүүн нутгийн   нууруудын усан дахь ураны хэмжээг  нэг литр усанд 3 милиграмм хүртэл, бром нэг грамм хүртэл, борын хэмжээ 250 грамм хүртэл байгааг тогтоожээ. Түүнчлэн, эдгээр нуурууд нь литий, рубидий, цезий болон газрын ховордсон металлуудыг  агуулж байгаа аж. Энэ бүгд нь орчин үеийн технологид, ялангуяа, нано-технологид  бүр ч шаардлагатай юм.

Уснаас металлыг гаргаж авах технологийн гинжин холбоо нь нилээд энгийн бөгөөд үндсэндээ байгалаас бүгдийг зохицуулдаг  хийгээд түүнд боломж өгөх хэрэгтэй аж. Үүний тулд усыг тусгай цооногууд  руу соруулж, харин түүний дараа  ердийн аргаар ууршуулан гаргана. Сүүлийн үе шат  хамгийн хэцүү бөгөөд давсны концентратаас хамгийн үнэтэй бүтцийг гаргаж авна.Үүний тулд тусгай үйлдвэрүүд шаардагдана.  Тэдгээрийг Монголд барьж байгуулах нь зүйтэй юу? Энэ асуултанд Александр Владимиров хариулахдаа:

«Металлыг гаргаж авахын тулд Сибирьт байдаг  дараах хүчнүүдийг  ашиглах нь зүйд нийцнэ. Давсны концентратыг өндөр орцтой эрдэсийн  уусмал маягаар юм уу,  аль эсвэл шахмал маягаар   төмөр замаар тээвэрлэж болно. Нөгөөтэйгүүр, Монгол улсад металл гаргаж авах томоохон  үйлдвэрийг байгуулах болно» гэв.

Энэ үйлдвэр нь түүхий эдгүй үлдэнэ гэж хэзээ ч үгүй юм. Хэрэв хатуу хүдэрүүдээс олборлодог  ашигт малтмалууд нь эрт, орой хэзээ нэгэн цагт   дуусдаг бол, эрдэмтдийн хийсэн дүгнэлтуүүдээр “шингэн хүдэр” нь харин ч  сэргэдэг ажээ. Байгальд усны эргүүлэг байдаг юм: тэд нь хур тундасын хэлбэрээр хөрсөнд шингэж, ус нь давс болон эрдэсээр байждаг юм.

Энэ жил оросын болон монголын эрдэмтэд  Хяргас-нуур руу экспедицээр явна. Тэнд тэд усны  янз бүрийн  түвшинд Менделеевын  үелэх системийн элементүүдийн бүтцийг шалгах болно.  Ураны нөөц илүү их сонирхолыг татаж байна.  Эрдэмтдийн  дүгнэснээр,  20 мянган тонн хүрч болзошгүй бөгөөд энэ нь дэлхийн уул-уурхайн комбинатуудын нэг жилийн  нийт олборлолттой тэнцэх ажээ.