Хүн бүр бага балчир насныхаа үйл явдлыг санаж байдаг. Хүүхэд байхдаа харсан хүүхэлдэйн кино бас нэг тийм дурсгал болсон юм. Одоо оросын хүүхэлдэйн кино зохиогчид  хүүхэд байхдаа дуртайяа харсан киног ахин харах боломж олгов. Саяхан оросын хүүхэлдэйн киноны 100 жилийн ойг тэмдэглэлээ.

Ийм кино сонирхогчдод зориулсан өргөн хөтөлбөрийг ойн хүрээнд бэлтгэжээ. «Бидний мэдэхгүй хүүхэлдэйн кино» хэмээн нэрлэсэн хөтөлбөр  үзэгч олонд зориулсан онцгой арга хэмжээ болжээ. Олны бараг мэдэхгүй кино, архивын олдвор, зохиогчдын хувилбар, хүүхэлдэйн киноны туршилтын дүрс бичлэг Москвад үзүүллээ.

Оросын сонгодог төдийгүй гарамгай уран бүтээлчидийн бүтээсэн кино үзэгч олны бараг мэдэхгүй хүүхэлдэйн кинонууд үдэшлэгийн хөтөлбөрт багтсан байна. Эдгээр кино үзүүлэхээр шийдсэн. Юу гэвэл энэ нь урьд ямар нэг шалтгаанаар үзэгч олоны хүртээл болоогүй оросын  үнэхээр хосгүй  кино гэж үдэшлэгийг зохион байгуулагчид өгүүлэв.

Түүнээс гадна хянан шалгалтыг давж чадаагүй киног ч үзүүлжээ. Мөн түүнчлэн гүйцээж хийгдээгүй кино, өнөөгийн нэрт киночдын сургалтын бүтээл, шинэ техникээр зохиосон дүрс бичлэг үзүүлэв. Киноны уран бүтээлчид, найруулагчид үзүүлсэн кино бүрийг тайлбарлсан юм.

Оросын хүүхэлдэйн киноны түүх 1912 оны 4-р сарын 8-нд эхлэв. Тэр үед найруулагч Владимир Старевичийн зохиосон «Гоё сайхан Люканида» богино хэмжээт киног анх удаа үзүүлжээ. Энэ кинонд цох хорхойнууд баатарын романы сэдэвт үйл явдлыг дууриалгаж тоглосон. Оросын ба гадаадын үзэгчид түүнийг 20-д оны дундуур хүртэл сонирхон үзжээ. Хүүхэлдэйн кино зохиох арга барилыг мэдэхгүй байсан үзэгчид хорхой шавьжийг ухаанд багтамгүй гэмээр сайн сургаж болоход итгэж, маш их гайхсан аж.