Эрт дээр үед Буриадын нутаг дэвсэгрт Хүннү гүрний хаант улсыг үндэслэн байгуулсан аж. ЮНЕСКО-гийн хосгүй хэмээн нэрлэсэн төслийг одоо энд хэрэгжүүлж байна.  Хүннү гүрний  хотыг Буриадын нийслэлд сэргээн босгож байна. Улаан Үдийн төвд зохих барилга байгууламж бүхий цайзад 17 га бүхий талбай олгов.

Хүннү гүрэн манай эрний 4-р зууны 70-ад онд олноороо нүүж, ард түмнүүдийн их нүүдэл гэгчэд шижим түлхэц үзүүлсэн билээ. Дайнч нүүдэлчин омог угсаатнууд Хойд Кавказын алан болон остгот, гот, славян, унгар-финний омгууд болон германчуудыг эрхшээлдээ оруулжээ. Аттил жолоодогчтой Хүннү улс Ижил мөрнөөс Рейн хүртэл налайж оршив. Жолоодогч нь 453 онд нас барснаас хойш хаант улс сүйдэж, хүннүүд бүлэг бүлгээр хуваагдаж, Балкан-Аппенин хойгуудад суурьшсан юм.

Хүннү гүрний хамгийн том хот Буриадын өнөөгийн нийслэлийн оронд байжээ. Эртний Сужа балгас  Улаан Үдийн  хуучин суурь тавьсан хэмээн түүхчид үзэж байна гэж Хүннүгийн олон улсын сангийн дарга Олег Булутов «Оросын дуу хоолой» радиод өгүүлээд

«Урван тэрслэсний уршгаар дайсан хотыг гэв гэнэт дайрч устгасан тухай үлгэр домогт өгүүлжээ. Хүмүүс эд хогшилоо хамаж зутгаагүйг малтлага тусган харуулав. Байлдааны улмаас олон хүн амь үрэгдэж, хот шатсан байна гэж энд ирсэн бөө өгүүлдэг. Хот 4-5 зуун жил оршиж, манай эрний 1-11 зууны үед сүйдсэн» гэв.

Буриадын нийслэл 345 жилийн ойгоо тэмдэглэв. Түүхийн баримтуудаас харахад  Улаан Үд 2000 жил түүхийн толлогод нэмж, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн цэст багтах боломжтой байна  хэмээн Олег Булутов үзэж байна. Өрнөд рүү явалгүй Байгал нуурын эрэг дээр үлдсэн хүннү  монголын омгуудтай хамт буриадын ард түмэн бий болох үндэс болсон байх. Буриад, хүннү бол хүмүүс, ард түмэн гэсэн үг билээ.

Эдүгээ Буриадад хүннүгийн эртний соёлын 100 гаруй дурсгалыг хадгалаж, тэдний зэр зэвсэг, вааран эдлэл, морины тоног, ахуйн эдлэл хэрэглэллийг зүйлийг цуглуулжээ. Измайловский арал дахь цайз Улаан Үдэд сэргэн босгох хотын гол барилга байгууламж болно. Түүнийг ШУ-ны мэдээлэл баримтуудад тулгуурлан уламжлалт мод, чулуугаар барьж босгоно гэж Олег Булутов цааш нь хэлээд

«Эрх баригчийн байр, дархны газар, хуаран цайзад байх болно. Арал хоёр голын бэлчирт оршиж байгаа болохоор бүх талаасаа усаар хүрээлэгдэнэ» гэв.

Хотын төвд орших арал дээрх цайз бүх зүгээс харагдана. Тэр зэвсэг болон савхин вааран эдлэл хийх дархны газар, адууны  хашаатай музей болох юм. Хүннү омгийн нэрд гарсан нохойд ч цайцад байх болно. Тэд дундад ази, кавказын хоньч нохойдын ууган үүлдэр болжээ.

Хүннү гүрний хотыг төсвийн хөрөнгөөр барьж байгаа боловч ЮНЕСКО ба олон улсын бусад байгууллага тухайлбал Дэлхийн эртний хотуудын холбооноос төсөлд идэвхтэй дэмжлэг үзүүлж байна.