Өчигдөр Хятад улсаас Японд хандан Дэлхийн уйгарын конгрессын уулзалтыг улс орондоо зохион явуулахаас татгалзахыг уриалав. БНХАУ-ын ГХЯ-наас Токиод лавлан асуух  бичиг явуулж, БНХАУ-ыг хагалан бутаргах ажиллагаа бүхий  байгууллагын уулзалт Японд хийхээс татгалзахыг уриалсан гэж өчигдөр Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Вэйминь мэдэгдлээ. Төв байр нь Мюнхенд байдаг Дэлхийн уйгарын конгресс байгууллагаас БНХАУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгааг хятадын дипломат ажилтан онцлов

Дэлхийн уйгарын конгрессын уулзалтыг  5-р сарын 14-17-нд Японд хийхээр товлосон  тухай Япон дахь уйгаруудын холбооны ерөнхийлөгч Ильхам Махмут Франс Пресс агентлагад мэдээлжээ. Түүний хэлснээр бол  Дэлхийн уйгарын конгрессын удирдагч Рибия Кадыр Азид анх удаа хийх байгууллагын уулзалтад оролцох ёстой. 9 сая орчим  уйгар хүн  Хятадын ШУӨЗО-нд оршин суудаг. Бүс нутгийн хятадуутай харилцаа түгшүүртэй болсон учир хүч хэрэглэх ажиллагаа гаарч байна.