2012 оны Японы гадаад бодлогод зориулсан Хөх номыг нийтлэж, Орос улстай харилцааг урагш ахиулахыг түүнд тэмдэглэснийг Москва нааштай хүлээж авсан гэж ОХУ-ын ГХЯ-аас мэдэгдлээ. «Орос-японы хэлхээ холбоог урагш ахиулах нь  хоёр орны стратегийн ашиг сонирхолд нийцэх төдийгүй Ази Номхон далайн тоготвортой байдал, цэцэглэлт хөгжилд  тус дөхөм үзүүлэхийг Орос улс хүлээн зөвшөөрч байна гэж мэдээлэлд өгүүлсэн юм. ОХУ-ын ГХЯ өнгөрсөн онд «орос-японы харилцааны уур амьсгал сайжирч, хоёр талын хамтын ажиллагаа идэвхжснийг  сэтгэл ханамжтай тэмдэглэв. Москва Токиотой харилцах харилцааг цаашид өргөжүүлэхэд бэлэн байна. «Улс төрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлж», эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, АНДБН-ийн аюулгүй байдлын асуудлаар хоёр орны хүчин чармайлтыг уялдуулан зохицуулах нь гол чиглэл хэмээн Орос улс үзэж байна. Хоёр орны хооронд гарсан нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг шийдвэрлээгүйг мэдэгдэлд шууд дурдаагүй. Орос улс Японтой туншлэх харилцааг төлөвшүүлэх нь «Хөх номд» дурдагдсан хоёр талын харилцааны шийдвэрлэгдээгүй асуудлаар яриа хэлэлцээ хийх таатай уур амьсгалыг бий болгоно гэж Орос улс найдаж байна.