Орос Японы хоорондын харилцааг бэхжүүлэх нь  хоёр орны стратегийн ашиг сонирхолд нийцэж, Ази Номхон далайн бүс нутгийн байдлыг тогтворжуулахад хувь нэмрээ оруулж байна гэж Японы ГХЯ-аас Токиод дэлгэрүүлсэн» 2012 оны дипломат үйл ажиллагааны Хөх номд» өгүүлжээ.2011 оны 3-р сарын гай гамшигаас хойш Орос улсаас  бидэнд тусламж үзүүлж, аврагчдын отрядаа явуулж, эрчим  хүчний салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг санаачилсан юм. Газар хөдлөлтэд нэрвэгдсэн нутгийн залуучуудыг Владивосток, Москвад аялахыг урив. Хоёр орны мэргэжилтнүүд  АЦС-ад гарсан осолын уршгийг арилгах асуудлаар санал солилцов.Өнгөрсөн онд хоёр орны  удирдагчид  хоёр удаа, ГХ-ийн сайд нар дөрвөн удаа тус тус уулзсан» гэж илтгэлд өгүүлжээ.

«Хоёр талын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх нь Япон улсад ашиг тустай. Учир нь эрчим хүчний эх сурвалжийг  олшруулж, 140 сая хүн амтай улсын зах зээлд гарах боломж олгож байна. Орос улсын тухайд гэвэл Сибирь, Алс Дорнодыг хөгжүүлэх, нийт аж ахуйг шинэтгэх үүднээс ашигтай гэж « Хөх номд» тэмдэглэжээ.«Гэвч хоёр орны шийдвэрлээгүй гол асуудал - хойд нутгийн асуудлаар санал зөрсөөр байна. Хоёр орны засгийн газраас янз бүрийн салбарт хамтын ажиллагааг урагш ахиулж байна. Гэвч жинхэнэ найрамдах харилцаа тогтоох зорилгоор нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэж, найрамдах гэрээ байгуулах хэрэгтэй» гэж Хөх номд өгүүлсэн байна.