БНАСАУ-ын эрх баригчид улс үндэстнээ үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойн өмнөхөн 700 орчим иргэндээ төрийн шагнал, одон медаль гардуулсан тухай өмнөд солоногосын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд мэдээллээ.Тус  алхам засгийг цаашид бэхжүүлж, Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ыны дүр түрхийг сайжруулахад чиглэгдсэн хэмээн өмнөд солонгосын ажиглагчид үзэж байна. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын их хурал 4-р сарын 11-нд Пхеньянд болох хийгээд түүний үр дүнд Ким Чен Ын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга болно гэж өмнөд солонгосын шинжээчид таамаглав.