Өнөөдөр Москвад  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн ГХ-ийн сайд Валид Муаллемтай хэлэлцээ хийнэ. Сири улсаас ОХУ-д суугаа элчин сайд Рияд Хаддад «Интерфакс» агентлагад ярилцлага өгөхдөө Муаллемын Орос улсад хийх айлчлал олон талт яриа хэлэлцээ хийх замаар сирийн хямралыг зохицуулах асуудлыг  Орос улстай авч узэж зөвлөлдөх зорилгтойг тэмдэглэв. Мөн айлчлал  сирийн хямралыг зохицуулах олон улсын хүчин чармайлтын хүрээнд хийхийг Хаддад онцлов. Түүний хэлснээр бол Орос улс тус хямралын шинж чанарыг маш сайн ойлгож байна. Үүний хамт Муалеммын айлчлал сирийн сөрөг хучний телеелегчид Москвад аялахтай холбоотой биш . Сирийн дотоодын сөрөг хүчний хоёр хэсэг төлөөлөгчид Москвад ирэх тухай өнгөрсөн долоо хоногт Лавров мэдэгдлээ. Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид 4-р сарын 17,18-нд ирэх бололтой.

НҮБ-ын ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт  төлөөлөгч Кофи Аннанаас дэвшүүлсэн цэрэг, хүнд техникийг сирийн хотуудаас  гаргах саналыг биелүүлэх хугацаа 4-р сарын 10-нд дуусах юм. 4-р сарын 10 гэхэд сирийн эрх баригчид цэргээ хот тосгодод зөвхөн хорогдуулна гэж Хаддад «Интерфакс» агентлагад мэдэгдлээ. Зэвсэгт бүлгүүдийн төлөөлөгчдээс гал зогсоох бичмэл баталгаа өгтэл цэргээ хотуудаас  гаргахгүй гэж үүний өмнө Дамаск мэдэгдсэн билээ. Засгийн газрын цэрэгтэй байлдан дайтаж буй Сирийн чөлөөт арми гэгч ийн баталгаа олгохоос татгалзсан боловч, 4-р сарын 10-аас гал зогсооход бэлэн байгагаа мэдэгдэв.