Сансрын уудамд хяналт тавих оросын системээс умард солонгосын  сансрын аппарат бүхий зөөгч пуужингийн хөөргөлтийг ажиглах тухай өнөөдөр ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөгч «Интерфакс» агентлагад мэдээллээ. Орос улсаас умард солонгосын пуужингийн хөөргөлтийг  нислэгийн бүх үед сансрын аппаратыг салгах хүртэл ажиглах юм. Пуужин ОХУ-ын нутаг дэвсгэр орчимд нисч болзошгүй.Иймээс оросын цэргийнхэн түүний хөөрөлт,   нислэгийг гойд сонирхож байна. Пуужин чиг замаасаа хазайвал ОХУ-ын нутаг дэвсгэрээс холгүй унаж болзошгүй. Умард Солонгосын пуужин оросын нутаг дэвсгэрт унах аюул тулгарвал оросын ПДХ, АДХ хэрэгслүүд түүнийг сөнөөхэд бэлэн байна гэж жанжин штабын төлөөлөгч тэмдэглэв. Пентагоны тэргүүн Леон Панетта  БНАСАУ-аас пуужинг хөөргөх асуудлыг Өмнөд Солонгосын БХ-ын сайд Ким Кван Жинтэй хэлэлцсэн тухай «Ройтер» мэдээллээ. Тэд утсаар ярилцаж, БНАСА-ын пуужин хөөргөх явдлыг  ноцтой өдөөн хатгалга ба тус улсаас НҮБ-ын тогтоолыг зөрчсэн хэрэг хэмээн үзэхийг мэдэгдэв. Үүний өмнө АНУ-аас БНАСАУ-д хандан  цемийн шинэ туршилт  хийх хиймэл дагуулаа хөөргөхээс татгалзахыг уриалжээ. Түүнчлэн Вашингтоноос Бээжинд хандан БНАСАУ-д үзүүлж буй нөлөөгөө ашиглаж, хиймэл дагуулаа хеергэхээс татгалзхад Пхеньяныг албадахыг уриалсан байна. БНАСАУ-аас  хиймэл дагуул бүхий пуужинг хөөргөвэл эл асуудлыг НҮБ-ын АЗ-д хэлэлцэнэ гэж НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгчдийн газрын тэргүүн Сьюзен Райс хэлжээ. БНАСАУ-ын үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан дэлхийн хиймэл дагуулаа энэ сарын дундуур тойрог замд гаргах тухай тус улс албан ёсоор зарлан мэдээлэв. Өмнөд Солонгос, АНУ, Япон, Орос, Хятад зэрэг улс үүнд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв.