Байгал нуурын мөс хайлахаас өмнө сайн дурынхан “их цэвэрлэгээ” хийлээ. ОУ-ын бүх нутгаас ирсэн хэдэн арван сайн дурынхан манай гаригийн хамгийн том цэвэр устай нуур дээр өвлийн турш цугларсан ахуйн хогыг мөс хайлж усыг бохирдуулахаас нь өмнө түүх аяанд гарлаа. "Байгал нуурын цэвэрхэн мөс” гэсэн нэртэй энэ экологийн аяны явцад хэдэн арван шуудай хог цуглуулсан ба устгуулахаар явуулсан байна. Эргийн дагуух онгон тайга болон давтагдашгүй амьтан ургамалын аймгаараа гайхагдсан нуурын хүрээлэн байгаа орчинтой хүмүүсийг зөв харьцахад сургах нь энэ төслийн бас нэг зорилго байсан гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна.