Орос, Хятад, Энэтхэг улсуудын ГХЯ-дын тэргүүнүүд Сергей Лавров, Ян Зечи, Соманахалли Маллайя Кришна нар Москвад 4-р сарын 13-нд гурван талын 11-р уулзалтад оролцоно. Москвагийн уулзалт дээр ОХУ, БНХАУ, Энэтхэг улсын дипломатчид “олон улсын болон бүс нутгийн талаарх харилцан ашиг сонирхолын талаар” санал сэтгэгдлээ солилцох юм байна. Мөн Москва, Бээжин, Делигийн гурван талын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тухай асуудлыг авч хэлэлцэнэ гэж хятадын дипломатч хэлсэн байна. Энэ уулзалтаар Орос, Хятад, Энэтхэг улсуудын улс төрийн харилцан итгэлцэлийг бэхжүүлж, гурван орны хоорондох хамтын ажиллагаа болон харилцан солилцоог ургаш ахиулана гэдэгт итгэж байна гэж тэр хэлсэн байна.