Орос, Хятад улсуудыг тогоон барихад чиглэгдсэн ПДХ систем байгуулахад нь  Ким Чен Ын АНУ-д туслаж байна. Дөрөвдүгээр сарын дундуур хөөргөхөөр завдаж байгаа хойд солонгосын хиймэл дагуул, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр зэргийг АНУ Ази тивд ПДХ систем байгуулах зайлшгүй шаардлагатай үндэс болгон ашиглаж байна. Энэ системийн элементүүдээс Япон улс нутагтаа байрлуулж эхэлсэн ба туршин үзэх маш их сонирхолтой байна. Одоохондоо хиймэл дагуул сансарт гаргахаар завдаж байгаа хойд солонгосын баллистик пуужингийн эсрэг хэрэглэнэ.

Энэ зорилгоор зенит пуужингийн “Пэтриот” долоон цогцолборыг байлдааны бэлэн байдалд оруулаад байна. Окинава, Мияко, Исигаки зэрэг өмнөд нутгийн арлууд дээр дөрвийг байрлуулаад байна. Харин Токиод бас гурав байна. Хиймэл дагуулын хөөргөлт болон нислэгийг зэрэг ажиглах америкийн нэг, японы гурван нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Дорнод Хятадын тэнгист байрлаад байна. Эдгээр хөлгүүд нь ПДХ системийн тэнгисийн шинэхэн элемент “Иджис” системээр тоноглогдсон юм.

АНУ-ын ПДХ даяарчлалыг хамарсан системийн азийн сегмент нь асар том зуудаг бахийг санагдуулж байна. Зарим нэг пуужин, радарыг америкийн цэргийнхэн Бахрейн, Кувейт, Саудын Арав, Арабын эмирүүдийн нэгдсэн улсад байрлуулахаар төлөвлөж байна. Харин энэ системийн дорнод фронт нь Японд байрлаж байгаа америкийн цэргийн баазууд дээр байх юм. ПДХ системийн иймэрхүү байрлалыг Тегеранаас гарах пуужин, цөмийн аюулыг сөрөн зогсоход шаардлагатай гэж албан ёсоор тайлбарлаж байгаа юм. Энэ зөвхөн шалтаг юм, учир нь Иран улсад тив алгасагч баллистик пуужин ч байхгүй, цөмийн цэнэгт хошуу ч байхгүй юм. Америкийн пуужин амдан сөнөөгчийн бодит зорилго нь оросын болон хятадын пуужингууд юм.

Саяхан АНУ-ын БХЯ-ны сайдын даяарчлалын стратегийни хэрэг хариуцсан туслах Мадлен Кридон хэлэхдээ “азийн бахь бол” шийдэгдсэн асуудал гэж мэдэгдсэн байна. Азийн ПДХ системийн тэргүүн шугамыг Япон, Өмнөд Солонгос, Австрали улсуудад байрлуулахаар төлөвлөж байна. Пхеньян баллистик пуужингаар хиймэл дагуул хөөргөх болсон нь АНУ азийн ПДХ систем байгуулах тухай албан ёсоор зарлах сайхан аян шалтаг боллоо. Азийн бахиа Хятадтай шууд хилэлдэг Япон улсаас эхлэж байгаа нь Вашингтоны хувьд аятайхан боломж юм.

Ази тивд цэргийни оролцоогоо нэмэгдүүлэх гэж байгаа Вашигтоны төлөвлөгөө нь Ази тивийн аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд гай болно гэж Бээжин нэг бус удаа мэдэгдсэн билээ. ПДХ систем нь Япон, Өмнөд Солонгос улсуудыг Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалахад л  зориулагдсан гэсэн АНУ-ын итгэл үнэмшлийг Хятад улс хуваалцахгүй байна. Одоохондоо Бээжингийн байр суурь тодорхой бус байна гэж цэргийн шинжээч Игорь Коротченко тэмдэглээд

«Хятад улс огцом хөдөлгөөн хийхгүй бололтой. Гэхдээ тус улсын цэрэг улс төрийн удирдлагууд үүнээс хэрэгтэй зүйлээ гаргаж авах байх. Хятадын стратегийн цөмийн хүчний хөдөлгөөнд хэсгүүдийг хөгжүүлэх дээр нилээн идэвхитэй, нухацтай ажиллах байх. Хөдөлгөөнт пуужингийн цогцолборын технолог дээр суурилсан стратегийн цөмийн хүчин дээрээ тус улс анхаарах бол уу. Америк, японы ПДХ системийн элементүүд өөрийн хилд нь ойртож байгаад Бээжин иймэрхүү байдлаар хариу өгөх байх» гэлээ.

Бээжин АНУ-д уламжлалт арга барилаар даралт шахалт үзүүлэх байх гэж шинжээчид үзэж байна. Хятад улс америкийн өр болон долларын дэлхийн томоохон эзэн улс юм. Ийм учраас АНУ-д эдийн засгийн хавчлага үзүүлэх чадвартай билээ. Үүнээс гадна Хятад улс Венесуэл, Иран, Пакистан зэрэг холбоотнуудаараа дамжуулан дэлхийн хамгийн янз бүрийн өнцөг буланд Вашингтонд геополитикийн саад тотгор учруулж чадах юм.