Хотын газар доорхи тээврийн станциудын нэрийг Лондон хотын засаг захиргаа өөрчлөхөөр шийдсэн байна. Британы нийслэлд болох зуны Олимп болон Пара олимпийн үеэр хөнгөн атлетикчин Елена Исинбаева, теннисчин Евгений Кафельников, гимнастикчин Алексей Немов нар болон орос, зөвлөлтийн гуч гаруй агуу их тамирчдын нэрээр нэрлэсэн станциуд бий болно.

Лондоны метроны салаа болгон нь олимпын спортын нэг төрөлд зориулагдах болно. Жишээ нь, “Метрополитэн” цэнхэр ягаан шугамны станциудыг хөнгөн атлетикийн домог болсон тамирчдын нэрээр түүний дунд Юрий Седых, Виктор Санеев, Сергей Бубка, Елена Исинбаева зэрэг орос, зөвлөлтийн нэрт тамирчдын нэрээр нэрлэнэ. Иймэрхүү систем нь газар доорх тээвэрт жуулчид зүг чигээ сайн олоход туслах ба Олимпын тоглолтын түүхийг дурсан санахад тус болно гэдэгт ОУ-ын Спортын уралдаан тэмцээний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Маргарита Балакирева итгэлтэй байна.

«Орчин үеийн лондоны метроны схемд олон хүн төөрч будилж магадгүй учраас ийм арга хэмжээ авахаар шийдсэн бололтой. Ийм учраас л хүмүүст нэг станцаас нөгөө станц руу шилжихэд дөхөмтэй байлгахын тулд ийм нэрүүд өгөхөөр шийдсэн байна. Ингэснээрээ олимпын тоглолтын түүхийг судлах сайхан боломжийг нээж өгч байна. Спортыг маш сайн мэддэг спорт сонирхогчид Лондонд цугларах нь ойлгомжтой, тийм учраас тэд зүг чигээ сайн олох болно. Тоглолт болох гол станц “Статфорд”-ыг олимпын 14 удаагийн аврага, америкийн усанд сэлэгч Майкл Фелпсийн нэрээр нэрлэх болно. Мэдээж хэрэг энэ нэрийг мэдэхгүй хүн байхгүй шүү дээ гэж Маргарита Балакирева хэллээ.

Станцуудын шинэ нэр лондончуудад төвөг удахгүй. Хуучин нэрнүүд нь хэвээрээ үлдэх ба олимпын тоглолтын үеэр л тэнд дэлхийн спортын ододын нэрийг нэмж бичих юм. Энэ гайхамшигтай флешмоб олимпын хөгжөөн дэмжигчдийн урам зоригийг л нэмэгдүүлэх юм гэж спортын сэтгүүлч Андрей Карташов тэмдэглээд

«Энэ нь жуулчдыг будлиулахгүй. Харин ч метроны станцийн янз бүрийн нэр бүхий самбар, жишээ нь “Елена Исинбаева” гэсэн нэрний хажууд жуулчид зургаа татуулах сайхан боломжийг нээж өгнө. Москва хотын оршин суугчийн хувьд жишээ нь, метроны “Бабушкинская” станцийг “Девид Бекхэм” гэж нэрлэвэл би мөн сэтгэл хангалуун байх байсан даа» гэлээ.

Дэлхийн спортын одод Орос, Зөвлөлтийн тамирчдын нэрээр 30 орчим станцийг нэрлэх юм байна. Зуны Олимпийн нийслэлд нийтдээ метроны 361 станц байдаг байна. Спортын ододын нэртэй самбарууд олимпын улирал эхлэхийн өмнөхөн нээгдэх болно. “Олимпийн домог болсон тамирчдын нэртэй” орон зайн картыг лондоны метррны албан ёсны сайт дээрээс үзэж болно.