Говь цөлийн шуурганаас үүссэн тоосны шар ширхэгээс үүссэн “бохир” бороо урьд шөнө Влдаивосток хотод орж байшин барилга, гудамж талбай, машин техникийг шар өнгөөр будсан байна. “Монгол, Хятад улсуудын нутгаас гарсан шороон шуурганаас үүссэн үүлтэй агаарын урсгал өмнөд Приморьед өнгөрсөн амралтын өдрүүдэд нүүж ирсэн юм гэж” Примгидрометийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Варвара Коридзе мэдээлсэн юм. Урд талын болон баруун урд талын хүчтэй салхи тоосны жижиг хэсгүүдийг асар өндөрт гаргаж маш хол зайд тээж явсан байна гэж тэрээр ярьсан байна. Янз бүрийн он жилүүдэд Приморьед шороон шуурга улиралд 1-3 удаа тохиодог байсан байна. Жишээ нь, 2006 онд бас нэг ийм шуурганы үеэр тэнгэр саарал өнгөтэй болж нар цэнхэр харагдаж байсан байна.