Пакистан улсын ерөнхийлөгч Асиф Али Зардари өнгөрсөн ням гаригт Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж Энэтхэг улсын ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзлаа. Хоёр орны удирдагчдын энэ удаагийн уулзалт энэтхэг-пакистаны харилцаан дахь сүүлийн долоон жилийн анхны уулзалт байлаа.”Сүүлийн 10 жилийн турш  хоёр улсын хооронд бий болсон түгшүүртэй байдлыг намжаах тийшээ хийсэн билиг тэмдэгийн чанартай алхам боллоо гэж” шинжээчид үзэж байна. “манай орнуудын хоорондох харилцаа сайн тийшээгээ эргээсээ билээ гэж бид хүсэж байна гэж” ерөнхий сайд Сингхтэй уулзасныхаа дараа Зардари сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Энэтхэг, Пакистан улсуудын харилцааг хэвийн болгохын тулд хоёр улс адилхан хүсэл эрмэлзэлтэй байна гэж Сингх өөрийн зүгээс мэдэгдсжэн байна. “Бидний хооронд маш олон асуудал байгаа, гэхдээ бүх асуудлыг бодитоорр шийдэх хүсэл бидэнд байна гэж” тэр хэлсэн байна. Ойрын ирээдүйд Пакистан улсад айлчлахыг урьсан Зардарийн урилгыг тэрээр хүлээж авсан ба хэлэлцээрийн товыг зөвшилцсний дараа очино гэж Энэтхэгийн ерөнхий сайд хэлсэн байна.