НҮБ болон Арабын улсуудын лигийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны энхийн төлөвлөгөөг Дамаск хэрхэн биелүүлж байгаа тухай хэлэлцэхээр Сири улсын ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем өнөөдөр Москвад хүрэлцэн ирнэ. ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавровтой уулзах хугацаа 4-р сарын 10 нь сирийн засгийн газар суурин газруудаас байлдааны хүнд техник болон цэргээ гаргах ёстой хугацаатай давхцаж байгаа юм. Аннанын “замын картын” дагуу энэ өдрөөс хойш хоёр хоногийн дараа буюу 4-р сарын 12-нд мөргөлдөөнд оролцож байгаа бүх талууд улс орон даяар хүчирхийллээ бүрмөсөн зогсоох ёстой юм. 4-р сарын 10 гэхэд байлдааны ажиллагаагаа зогсооход бэлэн байна гэж сөрөг хүчний зэвсэглэсэн жигүүр болох Сирийн чөлөөт арми гэгчийн командлал өнөөдөр мэдэгдсэн байна.