Москвагийн усан оргилуурууд 4-р сарын 30-наас эхлэн ажиллана гэж бямба гаригт нийслэл хотын орлогч дарга Петр Бирюков РИА Новости агентлагт мэдээлсэн байна. Дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл нийслэл хотод том жижиг нийлсэн 570 гаруй усан оргилуурууд ажиллана гэж тэр нэмж хэлсэн байна. Усан оргилууруудын улирал эхлэх нээлтийн ажиллагаанд хотын удирдагчид оролцох юм байна. Өнгөрсөн жил усан оргилууруудыг нээх ёслолын ажиллагаа мөн 4-р сарын 30-нд Хүндэтгэлийн уулын усан оргилууруудын цогцолборт болсон юм. Харин хаалт нь 2011 оны 10-р сарын 5-нд болсон билээ.