Засгийн газрын цэргүүд босогчдын байрлал болон энгийн номхон оршин суугчдын сууринг буудснаас болж 110 хүн амь насаа алдлаа гэж сирийн сөрөг хүчнийхэн бямба гаригт мэдэгдсэн байна. Сири улсад болж байгаа эсэргүүцлийн явцыг баримтжуулж байгаа орон нутгийн зоцхицуулах хорооны төлөөлөгчийн хэлснийг CNN телевизийн суваг уламжилсан байна. Бямба гаригт Алеппо, Хама, Хомс хотуудын дүүрэг болон бусад суурин газруудад буудалцаан болсон байна. Засгийн газрын цэргүүд фермерийн аж ахуй болон тосгодыг устгах зорилготой байсан гэж сөрөг хүчин мэдээлсэн байна.