Энэ долоо хоногт хүчин төгөлдөр болсон ОУ дахь улс төрийн намуудын тухай шинэчилсэн хууль манай орны улс төрийн явцыг идэвхижүүлэх ёстой гэж шинжээчид үзэж байна. Одооноос олон нийтийн болон бусад нэгдлүүд маш хөнгөвчилсөн байдалд намын хувиар бүртгүүлж болно. Ерөнхийлөгч Д. Медведев энэ долоо хоногт бэлэн баримт бичигт гарын үсэг зурахдаа, намын байгуулалт нь өөрийн зорилгын төлөө биш улс орны иргэдийн сайн сайхан байдлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байх ёстой гэж онцлон тэмдэглэсэн байна. Ямарч улс төрийн системд хүн бүр тэдний эрх ашгийг хамгаалсан улс төрийн байгууллага, бүлэг хүмүүс байгаа гэдэгт итгэх эрхтэй байх ёстой. Бүх дэлхий явж байгаа тэр орчин цагын замаар бид ч бас явах ёстой гэж би үзэж байна. Ихэнх улс орнуудад намын гишүүдийн хамгийн бага тоонд тавих шаардлага нэр төдий байдаг. Ийм учраас тэр хуулинд орсон гишүүдийн тооны хэмжээ хэвээрээ үлдэх ёстой гэж би шаардаж байсан юм. Харин Холбооны хурал намайг дэмжсэн явдалд би баяртай байна гэж тэр хэллээ.

Хууль зүйн яаманд урьд нь өргөдлөө өгөөд байсан 60 гаруй нэгдэл намын хувьд албан ёсоор бүртгүүлэх боломжтой боллоо. Одоохондоо намын байгуулалтад шилжихийг хүсэхгүй байгаа нэгдлийг дахин бүтэцжүүлэх болон бий болгох хандлага гарч мэднэ гэж улс  төрчид үзэж байна. Энэ хандлага нь эхний ээлжинд Бүх Оросын ардын фронтод /БОАФ/ хамаатай гэж тэд үзэж байна. Энэ нэгдэл нь Владимир Путиныг дэмждэг ба одоохондоо хуулийн статусгүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд болон ОУ-ын  сонгогдсон ерөнхийлөгч Бүх Оросын ардын фронтын идэвхитнүүдтэй уулзахдаа энэ фронд олон нийтийн байгууллага болон өөрчлөгдөж болох юм гэж мэдэгдсэн байна. Путин түүнийг тэргүүлэх боломжийг үгүйсгээгүй боловч “фронтын намаас дээгүүр байх статусыг” хадгалахын төлөө байна гэж мэдэгдсэн байна.

Энэ нь тус байгууллагын хүчтэй тал нь гэж ерөнхий сайд хэлсэн байна. Улс орны улс төрийн амьдралд иймэрхүү хэлбэрээр оролцох нь олон талынхныг өөртөө татаж болно гэдэгтэй улс төр судлаач Леонид Поляков санал нэг байна. Ардын фронт нь зөвхөн сонгуулийн кампанит ажилд оролцох хүрээнээс хальсан нөөц бололцоотой юм. Хэрвээ үүнийг олон нийтийн байгууллага болгон хувиргах юм бол намын харьялалаас хамаарахгүйгээр хүмүүс нэгдэж улс орны өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдэж болох улс төрийн санал санаачлагыг бие даан дэвшүүлэх талбар болж болох юм. БОАФ нь зөвхөн Путинг дэмжих талбар байгаад зогсохгүй иргэний хүчнүүдийг нэгтгэх талбар болж болох юм гэлээ.

Сангийн сайд асан Алексей Кудрины удирдлага дор бий болсон Иргэдийн санал санаачлагын хороо нь дээрхтэй ижил зорилгын тавиад байна. Энэ хорооны нээлт дээр түүнийг үүсгэн байгуулагчдын нэг Алексей Кудрин хэлэхдээ “улс оронд өөрчлөлт шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэдгийг олон хүн ухамсарлаж байна тийм учраас манай байгууллагыг дэмжигчид маш олон байх болно гэж” мэдэгдсэн байна. Эхний ээлжинд хийх ажлынхаа төслийг тус хороо гаргаад байна. Эдгээр нь “Нээлттэй төсөв”, “Шудрага шүүх”, “Ил тод цагдаа” зэрэг юм. Тус хороо зөвхөн онолын асуудлаар ажиллаад зогсохгүй түүнийг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх болно.

 Үүнийхээ төлөө төр засгийн янз бүрийн түвшин болон парламентын намуудтай хамтран ажиллаж магадгүй гэж Кудрин тэмдэглээд: «Өөрсдийнхөө санал санаачлагыг бид олон нийтийн байгууллагуудаар болон намуудын тэр дундаа парламентын намуудын депутатуудын нэгдлийн төлөөлөгчдөөр дамжуулан амьдралд хэрэгжүүлхээр бодож байна. Мөн саналуудаа бид төр засгийн бүтэцүүдээр дамжуулах болно. Путинтэй уулзах боломж надад гарах байх гэж би бодож байна. Орон нутагт ажиллана гэдэг хамгийн чухал хэрэгсэлүүдийн нэг юм гэж тэр ярилаа.

Манай нэгдэл бол сөрөг хүчин биш гэж Кудрин онцлон тэмдэглэлээ. Төр засгийн гаргасан алдааг засахыг уриалан дуудаж байгаа учир бидний гаргаж байгаа олонхи санал санаачлагыг сөрөг хүчнийх гэж үзэж болох талтай. Яриа хэлэлцээний энэ хэлбэр нь өөрчлөлтийг хүсэн хүлээж байгаа нийгмийн шаардлагыг хангах цорын ганц зөв арга зам юм.