0ОУ-аас Хятад улсад суух элчин сайд асан, Амар мужаас Холбооны зөвлөлд сууж байсан сенаторч Игорь Рогачев Москвад таалал төгслөө. Приамурьягийн засгийн газрын хэвлэлийн алба өнөөдөр энэ тухай мэдээллээ. “Амар мужаас Холбооны зөвлөлд сууж байсан сенаторч Игорь Рогачев 81 насандаа 2012 оны 4-р сарын 7-ны шөнө Москвад таалал төгслөө гэж” хэвлэлийн албаны мэдээлэлд өгүүлсэн байна. Рогачев бол оросын нэрт дипломатч бөгөөд 1992 оноос 2005 оны хооронд ОУ-аас Хятад улсад суух элчин сайдаар ажиллаж байсан юм. Харин 2005 оноос ОХУ-ын Холбооны Зөвлөлд Амар мужийг төлөөлж байсан билээ.