Ирэх долоо хоногт хөөргөхөөр БНАСАУ төлөвлөөд байгаа хиймэл дагуултай пуужинг хөөргүүлэхгүйн төлөө Бээжин, Токио, Сөүл эцсийн мөчийг хүртэл тэмцэх болно. Хятадын Нинбо хотод Хятад, Япон, Өмнөд Солонгосын ГХЯ-дын тэргүүнүүд гурван талын хэлэлцээр хийх үеэрээ өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Хэрвээ Пхеньян энэ төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй болох авах арга хэмжээг талууд бас хэлэлцсэн байна. БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений төрсөн өдрийн 100 жилийн ой болох 4-р сарын 12-16-ны хооронд Дэлхийн хиймэл дагуул бүхий “Ынха-3” пуужинг хөөргөнө гэж тус улс зарласан билээ. Пхеньяний мэдэгдээд байгаа нислэгийн төлөвлөгөөний дагуу пуужингийн нэгдүгээр шат Өмнөд Солонгосын баруун эрэг хавьцаа, хоёрдах шат нь филиппиний үндсэн арал Лусоноос зүүн зүгт тус тус унах юм байна. Хэрвээ энэ пуужин болон түүний хэлтэрхийнүүд тус улсын нутаг дэвсгэрт заналхийлэх юм бол хойд солонгосын пуужинг устгах тушаалыг өөрийгөө хамгаалах үндэсний хүчинд Япон улсын Батлан хамгаалах яамны сайд Наоки Танака өгөөд байна.