Орос улс болон Хойд Америкийн төмөр замуудыг холбож болох Берингийн хоолой доогуур хонгил барих тухай шийдврийг 2017 оноос өмнө шийдэх ёстой. “Оросын төмөр зам” оросын улсын компанийн ерөнхийлөгч Владимир Якунин сэтгүүлчидэд ингэж мэдэгдсэн байна. Алс Дорнод болон Камчаткад төмөр зам барьж энэ нутгийг эзэмших шаардлага ОУ-д зайлшгүй гэдэгт Якунин итгэлтэй байна. Ойрын 3-5 жилийн дотор хонгил барих асуудлыг шийдэх ёстой гэсэн ОТЗ компанийн тэргүүний үгийг “Интерфакс” агентлаг уламжилсан байна. Энэ төсөл нь “үл бүтэх үзэл” гэсэн саналыг Якунин эсэргүүцэж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд бэлэн биезнесменүүд АНУ-д байгаа гэж тэрээр ярьжээ. Улс хоорондын олон талын хамтын ажиллагааны хүчинд л энэ төслийг хэрэгжүүлж чадна гэж Якунин үзэж байна. Хятад улс энэ төслийг хэрэгжүүлэх асуудлыг ихэд сонирхож байгаа гэж тэрээр тэмдэглэжээ.