Иисус бурханы Иерусалимд орж ирсний баярыг үнэн алдартны шашинтнууд өнөөдрийн ням гаригт тэмдэглэж байна. Өнөөдөр Бүх оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл аврагч Христосын сүмд бурхан багшийн ном айлдана. Христос бурхан залуу илжиг унан Иерусалимд орж ирэхэд хотынхон бүгдээрээ угтан авсан тэр өдөрт зориулж энэ баярыг тэмдэглэдэг юм. Евангелийд бичснээр хүмүүс гадуур хувцсаа болон далдуу модны мөчрийг түүний замд дэвсэж байсан байна. Уламжлал ёсоор энэ өдөр сүсэгтнүүд дөнгөж гөлгөлсөн хонин бургасны мөчрийг сүмд авчирч ариутган авч явдаг байна. Иисус Христосыг цовдлохын өмнө түүнийг Иерусалимд орж ирэхэд нь угтан авахдаа барьж байсан далдуу модны мөчрийг энэхүү хонин бургасны мөчрөөр төлөөлүүлдэг байна.