АНУ-ын Нью-Жерси мужийн барилгачин Дэннис Хеннис өөрийнхөө зүрхэн тушаагаа санамсаргүй 10 см хадаасаар буудаж, азаар  амьд  үлджээ. 52 настай  америкийн иргэнд тохиолдсон уг явдлыг  эмч нар  жинхэн гайхамшиг гэж нэрлэжээ. Хеннис хүүгийнхээ хамт Вайнленд хотод байшингийн дээвэр  засч байх зуур хадаасан буу нь гацажээ. Эвдэрлийг засах гэж оролдоход хүчирхэг төхөөрөмж хялбархан түүний зүрхэн тушаа 10 см хадаасаар бууджээ. Хадаас түүний баруун ходоодыг буудсанд зрх зогсчээ. Тэгтэл  хохирогчийг маш хурдан эмнэлэгт хүргэсэнд түүнд мэс засал хийж, амжилттай болжээ. “Маш азтай! Магадгүй тэр сугалаа авахад аз таарах ч юм билүү ” гэж Хеннисийг хагаслан мэс засалч мэдэгджээ. Эмч нарын ярьснаар, өвчтөн маш түргэн тэнхэрч байгаа бөгөөд амралтын өдрүүдэд эмнэлгэээс гарч магадгүй байна.