ХМХ-үүдийн мэдээлснээр, БНХАУ- ын хамгийн залуу тэрбумтан 41 настай  Сюй Минийг эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэн баривчилжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, баривчлагдсан бизнесмен бол  3-р сарын 15-нд Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаасаа өөрчлөгдсөн   нөлөөтэй улстөрч Бо Силайтай нягт харилцаатай байсан.

Чунцин хотын намын хорооны нарийн  бичгийн даргын тушаалаа алдсан Бо Силай нь тухайн үедээ Далян хотын дарга болон  Ляонин мужийн захирагч  байжээ. Гонконгийн эх сурвалжуудын тэмдэглэж буйгаар, чухамдаа  энэ үе нь  Сюй Миний бизнес  гүрний  идэвхитэй  бүтээн байгуулалтын үе байжээ.

Бо Силай 1992 онд Далян хотын даргаар томилогджээ. Яг энэ үед 21 настай Сюй Мин Шэньяны сансар судлалын их сургуулийг төгсч Шидэ группыг байгуулжээ.   Харин одоо  энэ том хүчирхэг компани нь химийн аж үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл болон гэр ахуйн хэрэглэлийн техникийг үйлдвэрлдэг юм.  “Далянь Шидэ” удирдах  зөвлөлийн тэргүүн  нь Хятадын   хамгийн нэртэй хөл бөмбөгийн багийн эзэн юм.    

Хятадын олон иргэд  болон гадаадын ажиглагчид  өндөр албан тушаалтнуудын дэмжлэггүйгээр бизнесийн гайхалтай амжилтанд хүрэхгүй байсан гэж тааварлаж байна. Сонихролтой нь, зарим баримтаар, Сю Минийг 3-р сарын 15 ны өдөр буюу  Бо Силайны огцорсны өдөр саатуулжээ. Ингэхэд улстөрч бизнесмен хоёрын  танилцсан явдал нь нууцгүй юм бол харин  тэдний  харилцааны тодорхой зүйлүүдийг мөрдөн байцаалт тогтоох болно. Мөрдөн байцаалт хэрхэн яаж өнгөрөхийг хэлхэд хэцүү ч хэвлэлд  Сюй Мин Бо Силайны бараг л “ хувийнх нь мөнгөний хэтэвч” байсан аж. Тухайлбал, тэр Би Силайны хүү Бо Гуагуаг Их Британьд суралцахад  нь санхүүжүүлж  байжээ.

Эдгээр  дам яриануудыг нотлох юм уу, няцаах боломжгүй, гэхдээ хатядын томоохон бизнесмен өндөр албан тушаалтнуудтай холбоотой гэдэг  бол хөдлөшгүй баримт болж үлдэж буй юм гэж Москвагийн их сургуулийн Ази, Африкийн хүрээлэнгийн дэд захирал Андрей Карнеев “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа тэмдэглээд

«Хятадын томоохон үйлдвэрийн ихэнхи хэсэг,  томоохон хувийн компаниуд өндөр албан тушаалтнуудын болон эрх баригчдын тодорхой  түвшингийн ивээл дор байдаг.  Хамгийн амжилттай компани болох тус улсын хувийн аж ахуйн  шинэ хэлбэрийн манлай  “Хайер” юм уу, “Хуавей” компаниуд нь мөн л ил, далд өндөр албан тушаалтнуудын ивээлд багтадаг юм.  Ихэнхи компаниудыг Хятадын КН -ын өндөр албан тушаалтнуудын үр хүүхдүүд байгуулсан байдаг.  Энэ нь зах зээлийн    шилжилтийн үеийг ашиглан ул мөрөө аль хэдийнэ арилгасан, ихэнхи тохиолдолд эрх баригчдын дэмжлэг авсан, засгийн эрх баригчдын ивээлд багтасан хүмүүс юм. Гэхдээ дан ганц  Хятадад ч биш юм» гэлээ.

Одоогийн байдалд  засгийн эрх баригчдад  ч бизнесменүүдийн дэмжлэгт  шаардагддаг, зарим үед эерэг төслүүд гарч байхыг алийг тэр  гэхэв. Компаниудыг ивээн тэтгэгчээр ашиглах нь олотоо гардаг. Ингэхдээ энэ систем нь цэвэр тунгалагаараа  ялгагдаагүй гэж Андрей Карнеев тэмдэглэж байна.

Магадгүй,  Бо Силайны  зарим нийгмийн  төслүүд нь  Далянд, дараа нь Чунцин хотод  эрх баригчдын дэмжлэгт найдсан   бизнесийн хамтын нийгэмлэгийн дэмжлэгтэй  хэрэгжиж байсан байж болох юм. Энэ утгаараа Андрей Карнеевын үзэж байгаагаар, чинцины загвар нь бусад газруудынхаас ялгаа багатай юм. Тэгвэл одоогийн цуутай  баривчилгааны утга юунд байна вэ? Ингэхэд  Бо Силайн хамгийн ойр дотны хүний нэг  Чунцин хотын  дэд  дарга Ван Лицзюнийг аль хэдийнэ саатуулаад байгаа шүү дээ.

«Ван Лицзюн, Бо Силайнтай  холбоотой түүх нь нилээд өргөн хүрээг хамрах бололтой гэж Андрей Карнеев ярьж байна. Эрх баригчдад  хууль бус үйлдэлүүд хийж байсныг  нотлох  баталгаа хэрэгтэй. Эс тэгвэл ийм шийдвэр гаргасны хэрэг юу байх билээ.  Бо Силайны огцорсон асуудалд төв нэр хүндээ хадгалж үлдэхийн тулд нотлох бааз суурь  нь хурц , тодорхой байх ёстой  юм» гэж Андрей Карнеев хэллээ.       

Андрей Карнеевын үзэж байгаагаар, эрх баригчид   тодорхой веб-сайтуудын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй оролдлого хийж магадгүй юм. Тухайлбал, Бо Силайнтай холбоотой    бизнесменүүдийн “шинэ зүүний”  сайтууд. Энэ нь намын түшмэлийн эсрэг илүү хүчтэй ял шийтгэл дэвшүүлж болох юм.      Хэрэв Бо Силайнд  эерэг имижийг бүрдүүлэхэд  хөрөнгө зарсан бол Улстөрийн байнгын хороонд  шургалах санаатай хувийн пиар хийж байсан гэж үзэх аж.  Хятадын намын  хуулийн дагуу энэ нь нам дотор  жигүүр  байгуулахтай адил тэмцэл юм.

Ван Лицзюнягийн хэргээр эхэлсэн дуулиант явдал нь Хятадын КН-ын  18-р их хурал ойртсонтой холбоотой  намын доторхи тэмцэл хурцдаж байгааг гэрчилж буй юм.