Сирийн энхийг эрхэмлэх хүндхэн  үйл ажиллагаа зогсонги байдлаас гарч магадгүй байна. НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны бүрэн эрхт төлөөлөгчдийн  анхны бүлэг Сирид ирлээ.Үүнтэй зэрэгцэн тус улсын эрх баригчид томоохон хотуудаас цэргүүд болон хуягт техникээ гаргаж  эхлээд байна.  НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчийн санал болгосон, ерөнхийлөгч Башар Асадын хүлээж авсан төлөвлөгөө нь  үүнийг шаардсан юм. Зарчмын хувьд НҮБ нь  сөрөг хүчнийхэн болон эрх баригчдын дэглэмийнхэн  4-р сарын 12-ны өглөөний 06 цагт мөргөлдөөнөө зогсооно гэж найдаж буй юм.  Гэтэл стратегийн дүн шинжилгээ болон  судалгааны хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко   үүнд нэг  их итгээд байх хэрэггүй юм гэж уриалж байна.

«Мөргөлдөөнийг зохицууулах тухай ямар ч хэл яриа байж болохгүй. Яагаад гэвэл, Башар Асад цэргээ гаргана, харин сөрөг хүчнийхэн зэвсгээ хураалгахгүй. Энэ бол ойлгомжтой. “Саудын Араб болон   Катараар” ивээгдсэн тэд цаашид ч хийснээ үргэлжлүүлсээр байх болно.  Тэгээд цэргүүд эргэн ирнэ.  Энэхүү алдаатай цагриг ингээд л амгүй болох нь тэр, байдал үргэлжлэн  иргэний   дайн болж хувирах вий.  Талууд 4-р сарын 12-нд үйл ажиллагаагаа зогсоохгүй. Ингэхэд энд Дамаскад ч, сөрөг хүчнийхэнд ч итгэл үнэмшил алга.  Яагаад гэвэл, Сирийн үндсэний зөвлөл   болон одоо бодит үйл ажиллагаагаа явуулж байгаа  Сирийн чөлөөлөх арми нь  хоорондоо ямарч холбоогүй юм» гэж Сергей Демиденко  хэллээ. 

Сирийн байдал урьдын адил  НҮБ-ын АЗ-ийн хамгийн халуун сэдэв болж байна. Барууны орнууд Дамаскийн эсрэг хатуу хоригийг дараалан дарахаар оролдож байна, гэтэл  Орос улс болон БНХАУ байнга хаалт тавин   үүнийг сөрөн  зогсож буй юм.   Гэсэн ч Москва нь  Сирийн сайн сайхны төлөө  нээлттэй яриа хэлэлцээнд бэлэн байгаа төдийгүй,  хэрэв шинэ хориг арга хэмжээ нь бууж өгөхийг шаардаагүй бөгөөд НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд  нөлөөтэй бол санал өгөхөд бэлэн байна гэж ОХУ-ын ГХЯ- ны тэргүүн Сергей Лавров мэдэгдээд   

«Сирийн сэдвийг тойрсон алхмууд нь Кофи Аннаны төлөвлөгөөг   хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байна  гэж бид  хатуу ойлгож байна.  Сирийн засгийн газар түүний саналыг хүлээн авч, тэдгээрийг хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд энэхүү үйл ажиллагааг бууж өгөх болон сүрдүүлгээр таслахгуй байх нь юунаас ч  чухал юм» гэлээ.

Сирид засгийн эрх баригчид сөрөг хүчнийхнийг  “Аль-Каидатай”  холбоотойд буруутгаж байна. Тэгээд засгийн газрын цэргүүд галаа зогсооход, бас галаа зогсоох баталгааг тэднээс шаардаж буй юм. Нөгөөтэйгүүр, Түркээс дүрвэгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа тухай мэдээ ирж байна.  Өдөр бүр  тус улсын хилээр хоёр  мянга орчим хүн гарч  ирж байна.  Тэд сирийн хилийн орчмын хотуудад гал зогсохгүй байгаа гэж ярьж байна.

Орос улс энэхү  сөрөг үйл явдлыг эрчимтэй зогсоохыг оролдож байна.   Даваа гаригт Москвад Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем ажлын айлчлал хийнэ. 4-р сарын 10-ны өдөр   тэр ОХУ-ын ГХЯ -ны тэргүүн  Сергей Лавровтой яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.Уулзалтын үеэр Сирийн байдал болон түүнийг тойрсон асуудлаар ярилцана.4-р сарын 17,18-ны өдрүүдэд   Москвад сирийн сөрөг хүчнийхэнтэй буюу Үндэсний зохицуулах зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзалт зохион явагдана.