2012 оны Олимпийн наадам 7-р сарын 27-оос 8-р сарын 12-ныг дуустал Английн нийслэлд болох үед хотын  метроны 361  станцыг олимпийн нэрд гарсан тамирчин-спортын зуны төрлийн төлөөлөгчдийн нэрээр нэрлэх юм. Британийн спортын нэрд гарсан сэтгүүлч Алекс Трикетт, Дэвид Брукс хоёр станцуудыг нэрээр нь нэрлэх тамирчдыг шилэн авсан байна. Тэдний хэлснээр бол  ширүүн маргалдаж шийдвэр гаргасан. Гэвч үр дүнд сэтгэл ханамжтай байна. Зуны бүх Олимпийн болон 2012 оны олимпийн наадмын хөтөлбөрт багтсан спортын бүх төрлийг төлөөлсэн тамирчдын нэр лондоны метроны газрын зурагт бий болох юм. Хөл бөмбөгч Лев Яшин, хүнд атлетикч Василий Алексеев, теннисч Евгений Кафельников, дугуйч Вячеслав Екимов, гимнастикч Алексей Немов, хөнгөн атлетикч Елена Исинбаева, усанд сэлэгч Александр Попов нар  зэрэг Олимпийн аврага болсон  зөвлөлтийн ба оросын  тамирчид лондоны метроны станцуудыг нэрээр нь  түр зуур нэрлэх тамирчдын дотор байна.