Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтаа нэгтгэхгүй юм бол Интернет нь  дэлхийн тогтворгүй хүчин болно. Европын холбооны байгуулаад байгаа кибергэмт хэрэгтэнүүдээс хамгаалах төвийг сайшаан дэмжихээс аргагүй юм. Орос улс өөрийн тодорхой саналуудтай бөгөөд тэдгээр нь НҮБ-ын конвенцын төсөлд оросн байгаа.

2013 оны сүүлээр IT-гийн шилдэг мэргэжилтэнүүд европын хакеруудтай тэмцэх төвийн хүрээнд нэгдэх ёстой юм. Цааш хойшилж болохгүй гэж ЕХ-ны эрх баригчид тэмдэглэж байна. Брюсселийн  гаргасан то баримтаар өдөр бүр нэг сая орчим дэлхийн сүлжээний хэрэглэгчид хакеруудын дайралтанд өртөж байна.   Ингэхэд Европ хамгийн шилдэг байруудыг эзлэж байна, дайралтанд өртсөн  “хохирогчийн” хувьд ч,  эх сурвалжийнхаа хувьд ч тэр.Банкны данснууд болон төрийн байгууллагуудын сайттуудыг чухамдаа европын хэрэглэгчдийн компьютерээс эвдэн орж байна. Кибер гэмт хэргийн цар хүрээ  агуу их, эдгээр нь зүгээр нэг сонгодог дайралтууд биш юм гэж өрсөлдөөний тагнуулын шинжээч Андрей Масалович тэмдэглээд

«Сүүлийн хоёр жилийн  үйл явдлууд Интернет рүү өөр өнцөгөөс харахыг шаардах болов.  “Арабын хавраас” эхэлж одоогийн сирийн үйл явдлаар үргэлжилж байгаа үйл  явлуудын ихэнх хэсгийг  сүлжээнээс удирдан зохион  байгуулж буйг бид харсан.  Гэтэл зохион байгуулагчид өөрсдөө ч ингэж ажиллана гэдгийг тооцоолсонгүй аж. Түүнчлэн, блогуудын нэр хүнд ердийн  хар пиарын аргачлалаас хялбар, түргэн  унадаг болохыг  корпорацууд тогтоожээ. Мөн одоо хакерын талбар нь маш их хэмжээний янз бүрийн дээрэмчдээр дүүрчээ» гэв.

Хакерын заналхийллүүдийг мэргэжилтэнүүд бүхэлдээ гурван хэсэгт хуваадаг. Энэ бол  санхүүгийн луйвар хийдэг хувь хүмүүс болон жижигхэн бүлэг, тэдэнтэй үр ашигтай тэмцэж болж байгаа юм. Хоёрдахь төрөл  нь Anonymous  маягийн дундаж бүлэглэл бөгөөд тэд үзүүлэлтийн шинжтэй байдаг. Жишээ нь: АНУ-ын баталсан “пиратын эрсэг“ хуулийн хариуд   тэд дэлхийн Интернет сүлжээг устгана гэж сүрдүүлнэ. Гуравдахь төрөл-кибер террорист-хакерууд.  Одоо үед энэ төрөл дэлхийн аюулгүй байдалд  хамгийн гол   заналхийллүүдийн нэг болоод байна гэж Александр Власов үзэж байна.

«Энэ бол эрчим хүчний системийн ажилд болон усны дамжуулах хоолойн гэмтэл, сүйрэлийг зохион байгуулж чадах нууц байгууллагууд юм. Жишээ нь тэд Нидерландын усны хамгаалтын системийн удирдлагыг гэмтээхэд  хүргэвэл тус улсын  тал нь  усанд автана» гэж Александр Власов хэллээ.

Хакерын заналхийллийн эсрэг  өнөөг хүртэл  үндэсний болон хоёр талын түвшинд тэмцэж ирсэн.  Шинжээчид янз бүрийн орнуудын хэдэн арван санаачилгууд болон тусгай албануудын дэргэдэх зохицуулах төвүүдийн,  тухайлбал, Их Британи, Герман дахь төвүүдийн   тухай ярьж байна. НАТО нь хакеруудын үйл ажиллагааны эсрэг хоёр хөтөлбөрийг батлаад байна. Одооноос   Европолын хүрээнд ЕХ-ны 27 орон шинэ салбар байгуулах асуудлаар  төлөвлөгөөг хэлэлцэнэ.

Мэргэжилтэнүүд  шинэ тусгай албаны чадавхид ам сайнтай байгаа, гэхдээ энэ нь  өнөөдөр дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай буйг заасан юм. Энэ тухай  Орос улсын санал НҮБ-ын конвенцид тусгагдсан юм. ОХУ-ын ГХЯ болон Орос улсын Аюулгүйн зөвлөлийн  хамтран  бэлтгэсэн уг баримт бичигт,  кибер гэмт хэргийг аюулгүй байдалтай салшгүй үндсэн дээр авч үзэхийг санал болгосон гэж Андрей Масалович тайлбарлаад

«Энэ чиглэлд Орос улсын идэвхитэй байдал надад таалагдаж байна.  Тодорхой зорилгууд ба даалгаврууд  гарч ирж байна. Заналхийллийг  тодорхой бичиж байгаа болон үүний эсрэг тэй тэмцэх төлөвлөгөө ч тодорхой болж байна.  Өөрөөр хэлбэл, бид маш хурдтай  зөв чиглэл рүүгээ хөдөлж байна» гэлээ.