Удахгүй Алтайн жижиг суурин одот тэнгэрийг ажиглах хамгийн тухтай  газар болно. Сансрын биетүүдийг ажиглах хосгүй төвийг энд байгуулж байна. Тодорхойлолт нь дэлхийн өнөөгийн хамгийн хүчирхэг Гавай дахь америкийн одон орны оргилоос дутуу биш байна.

Төвийг чухам энд байгуулах нь тохиолдлын хэрэг биш. Сибирийн зүүн-өмнөд хэсэгт оршдог Алтай бол байгалийн хосгүй өнцөг булан билээ. Эндхийн Саввушка суурин Орост шилдэг одон орон-цаг уурын тодорхойлолттой байна. Манай орны бусад бүс нутгийг бодоход илүү олон нарлаг өдөр, цэлмэг шөнөтэй юм. Энэ нь лазерийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны гол болзол билээ.

Тус төв  хэдэн жилийн өмнө анхны дуран авайг хэрэглэж эхлэв. Лазерийн төвийн ажилтнууд түүний тусламжтайгаар дэлхийгээс бараг 40 км зайтай байгаа сансрын биетийн солбилцолыг лавтай тогтоож байна. Түүнчлэн дуран авай  ГЛОНАСС системийн хиймэл дагуулыг ажиглаж мэднэ. Оросын навигацийн цоо шинэ мөн систем төвөөс ажиглах гол обьектийн нэг боллоо. Мэргэжилтнүүдийн авах мэдээ баримт  ГЛОНАСС-ын ажлын чанар, нарийн үзүүлэлтийг тодорхойлж байна. Ажил нь тасалдвал хэвийн ажилуулах шийдвэр шуурхай гаргаж болно.

Мэргэжилтнүүд дуран авайн тусламжтайгаар шөнө дутам тавиад хиймэл дагуулыг ажиглаж байна. Энэ багаж хараа зүйн хосгүй системтэй ба сансрын аппаратын тодорхой зураг авах төхөөрөмжтэй юм. Дуран авайн техник сансрын биетийг агаар мандлын зузаан давхрагыг давж харах боломж олгож байна.

2 дахь дуран авайг хэрэглэснээр Алтайн лазерийн төвийн боломж өргөжих юм. Шинэ багаж олон хиймэл дагуул төвлөрсэн доод  тойрог замыг баримжаалах юм. Оросын эрдэмтдийн боловсруулж бүтээсэн хосгүй хараа зүйн багаж сансрын апппаратын нарийн тод зураг авах боломж олгоно. Энэ нь багажийн ажлыг тасалдулах ялимгүй ч гэмтлийг илрүүлэхэд туслана.

Цоо шинэ хараа зүйн хэрэгсэлгүйгээр сансрын багажийн ажлын талаар объектив мэдээ баримт авах аргагүй гэж эрдэмтэд үзэж байна. Ялангуяа радио суваг ажиллахаа больсон нөхцөлд хараа зүйн багаж нэн чухал юм. Харамсалтай нь ийм тохиолдол гарч байна.

Сансрын биетийг ажиглах станц 2013 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэнэ. Тус станц хиймэл дагуул буюу сансрын хөлгийн нэг хэсэг дэлхийд унатал зохисгүй хөөрөлтийн талаар мэдээлэл авах бас нэг зорилтыг биелүүлнэ.Тэгснээр сүйрэлээс сэргийлэн  сэрэмжилж болно.