4-р сарын 15-нд «Нарны өдөр» хэмээн нэрлэж  тэмдэглэх Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулсан кино наадам БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо нээгдлээ.Умард Солонгосын жолоодогчийн аж амьдрал, үйл ажиллагааг сайшаан магтаж буй баримтат ба уран сайхны кинонууд наадмын хөтөлбөрт багтсан юм. Кино наадам арван өдрийн турш Пхеньян болон тус улсын бусад хотод болох юм.

Дэлхийн хиймэл дагуулыг энэ сарын дундуур хөөргөх нь ойн баяр ёслолын гол үйл явдал болно. НҮБ болон Орос, АНУ, Өмнөд Солонгос, Япон улсуудаас БНАСАУ-д хандан хиймэл дагуулаа хөөргөхээс татгалзахынг уриалжээ. 2009 оны 6-р сард батласан НҮБ-ын АЗ-ийн тогтоол «цөмийн шинэ ямар ч туршилт хийх буюу баллистик пуужингийн технологийг ашиглаж хиймэл дагуулаа хөөргөхээс татгалзахыг» Пхеньянээс шаарджээ. Гэвч мөн энх тайван зорилготой хөөрөлт дээрх тогтоолтой огт холбоогүйг БНАСАУ ахин онцлов.