Хятад улс цэргийн түүхээ хянан үзэж байна. Энэ нь либералчлах үйл явц ба улс төрийн шинэтгэлийн шинж тэмдэг  гэж оросын шинжээчид 4-р сарын 5-нд БНХАУ-аас Янгонд суугаа элчин сайдын яаманд болсон хятадын аян замын цэрэг Бирмын дайнд оролцсоны 70 жилийн ойд зориулсан арга хэмжээг тайлбарлав. Мьянмад оршин суудаг хятадууд түүнийг зохион байгуулжээ.

Дэлхийн 2-р дайны мөн хуудасыг олон жилийн турш хатуу далдлан нууж ирсэн билээ.Тэр үед  коммунистууд биш гоминьданы цэрэг л японы цэрэгтэй байлдан дайтсан шуу. Одоо Мьянмад оршин сууж байгаа хятадуудын олонхи нь 1942 ба 1945 онд японы цэрэгтэй байлдаж дайтсан цэргийнхний гэр бүлд төржээ. Тэдний өвөг эцгүүд АНУ,Их Британи холбоотон улсуудаас японы цэргийг Юньнанид бут ниргэхэд  хятадын арми, ард түмэнд туслах ганц хуурай замын зурвасыг байгуулжээ.

Тэд БНХАУ үндэслэн байгуулагсднаас хойш Шинэ Хятадаас зугтан дүрвэж, гоминданы цэргийг гэсгээн цэрлүүлэх ажиллагаанаас эмээж  нуугдсан юм. Бирмад японы булаан эзлэгчдийг ялахад их хувь нэмэр оруулсан цэргийн дарга нарын үлэмж хэсэг нь мөн адил замыг туулав. Цэргийн элит хятадын аян замын цэргийг командласан юм. Шинэ Хятадад тэднийг улс төрийн шалтгаанаар мөрдөн байцаасан билээ. Цөөхөн хүн Тайваньд хоргодов.

Хятад улсад гарсан улс төрийн ахиц дэвшил Бирмад явуулсан цэргийн ажиллагааны эмзэг хуудас ба Гоминьданы үүргийг хянан үзэхэд туслаж байна гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Тайвань болон хятадын цагаачдад шинээр хандах болсон нь хятадын удирдагчдын ухамсар «чөлөөлөгдсэнтэй» холбоотой юм. Тэд хилийн чанадад байгаа эх орон нэгтнүүд ба өөрийн түүхэнд хандах оновчтой шинэ хандлагыг олж байна. Бээжин урьд далдлан нууж байсан түүхийн олон асуудалд шинээр хандах болсон. Тухайлбал коммунистууд ба Гоминьданы цэрэг дэлхийн 2-р дайны үед хамтран ажилласан асуудлууд эн түрүүнд гарч байна» гэв.

Шинжээч үүнтэй холбогдуулан нэлээд тэмдэглэлтэй үйл явдалд анхаарлыг хандуулав. Саяхан Бээжин, Тайбэй хоёр  хамтран ажиллах тухай хэлэлцээрт Чунцинд гарын үсэг зурав. Японы эсрэг дайны жилүүдэд эрх баригч гоминдан нам булаан эзлэгчдийн эсрэг нэгдсэн фронт байгуулах асуудлаар коммунистуудтай чухам тэнд тохиролцсон билээ. Энэ нь хамтын ажиллагаа түүхийн уламжлалтайг тусган харуулж байна.

Бирмад хятадын армийн гавьяа болон Азид дэлхийн 2-р дайн ялалтаар дууссанд түүний оруулсан хувь нэмрийг сайшаан магтах нь  олон талын ач холбогдолтой гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев үзэж байна.

«Мьянма, Хятадын хоорондын харилцаа үргэлж бэхжиж байна. Цэрэг-техникийн хамтын ажиллагаа үүний баталгаа болсон. Үр нөлөөг өргөжүүлэхийн тулд өөр боломжийг ч ашиглах бололтой. Түүхийн сэдэв тийм нэгэн боломж болсон. Бирмад цэргийн ажиллагаанд чухам хэн оролцсон  ба мөн ажиллагаа юугаар дууссаныг нууж далдлах нь ашиггүй болжээ. Үнэнийг хэлвэл энэ нь хамтын ажиллагааны нааштай жишээ болно. Бид бүр дайны үед хамтран ажилласан. Тэр тусмаа одоо найрсаг хоёр улс хамтын ажиллагаагаа хөгжүүлвэл зохино» гэж Владимир Евсеев хэллээ.

Элчин сайд Ли Зюньхуа БНХАУ-аас Янгонд суугаа элчин сайдын яаманд дурсгалын үдэшлэг дээр зочид өөрөөр хэлвэл эндхийн хятадуудад хандан хятадын аян замын цэргийн хөшөөг Бирмад хамтран босгох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ нь цэргийн ах дүүгийн барилдлагын бэлгэ тэмдэг болно.Үүний хамт одоогоос 70 жилийн тэртээ Хятад Бирмад японы цэргийг бутниргэсэн. Иймээс одоо Мьянмыг өөрөөсөө холдуулахыг хэнд ч зөвшөөрхгүйг өрнөдэд сануулсан байх.