Англид ялангуяа  залуучууд тамхи татаж байгаатай хийх тэмцлийг үр дүнд хүргэхийн тулд янжуур үзмэрийн цонхонд байрлуулахыг баасан гаригаас хориглов. Их Британийн эрүүл мэндийн яамны мэдээлэд энэ тухай өгүүлжээ. Томоохон дэлгүүр одоогоос янжуур лангуун  дороос авч худалдана. Харин жижиг дэлгүүрт тамхи үзмэрийн цонхондоо байрлуулахыг 2015 он хүртэл зөвшөөрчээ. Эрүүл мэндийн асуудал орон нутгийн засаг захиргааны эрх мэдээлд байгаа Шотланди, Уэльс, Хойд Ирланди мөн адил арга хэмжээ авна. Янжуур үзмэрийн цонхонд байрлуулахыг Ирланди, Исланди, Финланди, Канад зэрэг улсад хоригложээ.