2014 оны Олимпийн наадмын бэлтгэлийн явцад байгуулсан хүрээлэн буй орчныг  иж бүрэн хянан шалгах системийг улс даяар нэвтрүүлнэ гэж Байгаль, хүрээлэн буй орчны яамны тэргүүн Юрий Трутнев тус хотод сэтгүүлчдэд мэдээллээ. Олимпийн барилга байгууламжууд ба Сочи хотын дэвсгэр нутгийн агаарын байдал, агаар,усны бохирдолын хэмжээг өдөр шөнөгүй онлайн дэглэмээр шалгаж байгааг сайд тэмдэглэв. Дараа нь Байгал нуурт ийм системийг нэвтрүүлнэ гэж Трутнев хэллээ. Тус  технологийг улс даяр нэвтрүүлсний үр дүнд оршин суугч бүр очиж сэлэх гэж байгаа ойр хавийн гол мөрний усны байдлыг компьютерээс мэднэ.Энэ нь бүрэн биелүүлж болмоор зорилт гэж сайд тэмдэглэн хэллээ.