Ираны Тэнгисийн цэргийн хүчин далайн дээрэмчдийн Оманы хоолойд олзлосон хятадын хөлөг онгоц ба түүний багийн гишүүдийг сулласан тухай БНХАУ-аас Тегеранд суугаа элчин сайдын яамнаас мэдээллээ. Далайн дээрэмчид Nanjing Ocean Shipping Нанкины компанийн өмч «Сяньхуамэнь» ачаа тээврийн хөлөг онгоцонд халдаж олзлосон тухай өчигдөр мэдээлсэн билээ. Будлиан ираны өмнөд Чахбехар боомтоос өмнө болсон тухай өнөө өглөө  РИА агентлаг  мэдээллээ. БНХАУ-ын 28 иргэн  тус хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд байсан. БНХАУ-ын элчин сайдын яамнаас Иран улсын эрх баригчдад хандан  хөлөг онгоцы нь суллах талаар бололцоотой бүхний хийхийг хүсэв. Долоон дээрэмчин «Сянхуамэнь» хөлөг онгоцонд халдсан нь хожим тодров. Ираны Тэнгисийн цэргийн хүчний хоёр хөлөг аврах ажилгаанд оролцсон юм. Ираны цэргийн тэнгисчид бууж өгөхийг далайн дээрэмчдэд тушаасан учир тэд зэвсгээ усанд хаяж бууж өгсөн байна. Эдүгээ суллагдсан хөлгийн   эвдэрсэн хөдөлгүүрийг засварлаж байна.