Оросын Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг хөрш улсуудын пуужингийн туршилтын  хөөрөлтээс хамгаалж мэднэ гэж Оросын Цэргийн нисэх хүчний Зенитийн пуужингийн цэргийн дарга хошууч генерал Виктор Гуменной сэтгүүлчдэд мэдэгдлээ. «Эдүгээ радиолокацийн бүх хэрэгсэл хөрш зэргэлдээ орнуудын пуужинг хөөрөлтийг ажиглан хянах  боломжтой байна. Манай цэрэг хил залгаа орнуудаас оператив-тактикийн ба баллистик пуужингийн туршилтын чиглэлээр улс орныхоо нутаг дэвсгэрийг хамгаалалдаа авсан гэж тэрээр хэллээ. «Хэрэв эдүгээ пуужинг зам чиглэлээсээ хазайж  эсвэл ямар нэг хэсэг нь манай орны нутаг дэвсгэрт унавал зенитийн пуужингийн цэрэг тэдгээрийг илрүүлж, шаардлагатай нөхцөлд сөнөөж мэднэ» гэж хошууч генерал Виктор Гуменной батлан илэрхийлэв.