Лалын БНИран улсын дээд удирдагч аятолла Али Хаменини Тегеран цөмийн зэвсэг бүтээх гээгүйг итгэлтэй батлавал АНУ-аас ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэхгүй гэж «Вашингтон пост» сонинд Туркийн ерүнхий сайд Режеп Тайип Эрдоганы Ираны удирлдагчад дамжуулан гардуулсан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн илгээлт бичгийг үндэслэн бичжээ. Өнгөрсөн долоо хоногт Эрдоган аятолла Хаменеитай уулзсан юм. Түүнээс хоёр долоо хоногийн өмнө Туркийн ерөнхий сайд Сөүлд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хоёр цагийн турш хэлэлцээ хийж, Тегераны цөмийн хөтөлбөрийг хөндсэн билээ. Обама Ираны нутаг дэвсгэрт ураныг баяжуулах зөвшөөрөл тус хөтөлбөрийн хүрээнд  өгөхэд бэлэн байгаа эсэхийг сонин тодруулаагүй байна. Цөмийн асуудлыг эв зүйгээр зохицуулах цаг хугацаа дуусч байгааг Иран ойлгох ёстой гэж Обама үзэж байна. Тегеран хэлэлцээ хийх өнөөгийн боломжийг ашиглах ёстой  гэж сонин мэдээлэв. Иран улс цөмийн зэвсэг бүтээх гээгүйг 2-р сард аятолла Хаменеи ахин батлан илэрхийлсэн билээ.