НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ямар ч болзол урьдчилан тавилгүй хүч хэрэглэх ажиллагааг улс орондоо нэн даруй зогсоохыг Сирийн засгийн газраас шаардав. Өнөөдөр «Ройтер» агентлагийн мэдээлснээр тэрээр Дамаскаас галл зогсоохгүй байгааг эрс шүүмжилжээ. Сирийн засгийн газраас хүнд зэвсэг хот тосгодод хэрэглэхээ болих үүрэг авсан боловч цэргийн ажиллагаа үргэлжилсээр байгаад гүнээ харамсаж байна гэж Бан Ги Мун хэллээ. Цэргээ 4-р сарын 10-аас наана гаргаж, гал зогсоох үүрэг авснаараа хүч хэрэглэх ажиллагаа үргэлжлсээр байгааг зөвтгэж болохгүй гэж Ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв. Бан Ги Мун АЗ-ийн өмнөөс  Сирийн засгийн газарт  хандан бүх байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалжээ. Асад Сири улсын байдлыг зохицуулахад чиглэгдсэн НҮБ-ын АЗ-ийн төлөвлөгөөг биелүүлэхийг амласнаас хойш  сири-туркийн хил давж байгаа дүрвэгчдийн тоо хоёр дахин өсөн нэмэгджээ. Сирийн дүрвэгчдийн тоо ойрын үед багасахгүй бол Туркэд тусламж шаардагдана гэж өчигдөр Анкара НҮБ-д анхааруулжээ. Сүүлийн хоёр өдөрт Сири улсаас Турк улсад бараг 2500 хүн дүрвэн шилжив. Туркэд сирийн дүрвэгчдийн тоо 24 мянганд ойртсон байна. Дүрвэгчид «олон улсын асуудал» болж байна гэж Туркийн ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтой уулзаж ярилцсныхаа дараа мэдэгджээ.