Вьетнамын хоёр иргэн АНУ-д дуулдага худалдаан дээр Буфорд хотыг худалдан авчээ.Тэнд нэг оршин суугчтай гэж РИА-Новости уламжилжээ.  Буфорд нь Вайоминг   мужийн зүүн-өмнөд хэсэгт оршдог. Дөрвөн га газартай жижигхэн хотхонд шатахууны газар, жижигхэн дэлгүүр, 1905 онд байгуулагдсан сургуулийн байр, гараж, сарай болон гурван унталгын өрөөтэй байр байх ажээ.  Сүүлийн  жилүүдэд Буфордод ганц Дом Самсонс аж төрж байсан бөгөөд хотын даргыг ч хийж байжээ. Түүний эзэмшилд  газар, үл хөдлөх хөрөнгө байв.  Жижигхэн энэ хотод тэр 1980 онд эрхэнр, хүүхдийн хамт иржээ. Эхнэрээ нас барсны дараа хүн нь өөр хотод амьдрахаар явахад өөрийн эзэмшлийн газраа  зарах шийдвэр гаргажээ.Буфорд нь АНУ-ын хамгийн бяцхан суурин  газруудын нэгээр тооцогддог юм.