Тывагийн төрийн тэргүүн Шолбан Кара-оолын тангараг өргөх ёслол өнөөдөр болж өнгөрөв. Энэ бол түүний төрийн тэргүүний албан тушаалын хоёр дахь хугацаа юм.  Кара-оолын тангараг өргөх ёслолын арга хэмжээ   Кызылын хөгжимт-драмын   театрт боллоо.  Арга  хэмжэээнд тухайлбал, ОХУ- ын ерөнхийлөгчийн Сибирийн холбооны тойргийн төлөөлөгч Виктор Толоконский, Карсноярск мужийн захирагч Лев Кузнецов,  Хакасийн ЗГ-ын тэргүүн  Виктор Зимин, Алтайн БНУ ын тэргүүн  Александр Бердников болон Монгол улсын хил залгаа аймгуудын засаг захиргааны тэргүүн нар болон  төлөөлөгчид оролцов.

Шолбан Кара-оол 1966 оны 6-р сарын 18-нд Тывагийн Хескийн районы Чодураа Улуг  тосгонд төржээ. Урлын их сругуулийн философийн ангийг дүүргэж, 1993 онд их сургуульд дэд  эрдэмтний зэрэг хамгаалсан.1998 онд  депутатаар,  дараа нь Тывагийн  Дээд хурлын  даргаар тус тус  сонгогдон ажиллаж иржээ. 2007 оны  4-р сараас Тыва улсын ЗГ-ын тэргүүнээр ажиллаж  байна.