АНУ -ын тэнгисийн явган  цэргийн эхний 200 хүний бүрэлдэхүүнтэй   баг Австралийн  хойд хэсгийн Дарвин боомтод байрлав. Австралийн  засгийни газрын  мэдэгдэлд,  Австрали нь  АНУ ын 2,5 мянга хүртэлх тооны  тэнгисийн усан цэргийг өөрийн газар нутаг дээр  байрлуулахаар төлөвлөсөн гэжээ.  Энэ арга  хэмжээ нь тус улсын стратегийн сонирхолд нийцэж байгаа хийгээд  Ази-Номхон далайн бүс нутагт  тогтвортой байдлыг бэхжүүлнэ гэж уг баримт бичигт  дурджээ.  Америкийн тэнгисийн явган цэргийг Австралид байрлуулах нь “хоёр улсын  цэргийн хамтарсан бодлогын нэг хэсэг". Гэтэл  австралийн  эрх баригчид нь үүнийг  тус улсын америкийн цэргийн нээлттэй бааз гэж нэрлэхээс татгалзаж байгаа юм.

Улс орнуудын хооронд цэргийн хэлхээ холбоог бэхжүүлэх хүрээнд, АНУ нь  өөрийн онгоц тээгч болон цөмийн  усан дор явагч  хөлөг онгоцнуудаа  Австралийн баруун хэсгийн Перт хотод байрлуулж  мэдэх юм.  2011 оны 11-р сард болсон АНД орнуудын ДХУ ын үеэр ерөнхийлөгч Барак Обама АНУ- ын стратегийн хамгийн чухал  Ази-Номхон  далайн бүс нутагт цэргийн байрлалаа нэмэгдүүлэх тухай төлөвтэй байгаагаа   мэдэгдэж байсан юм.Вашингтоны санаачилгад Хятад, Орос улсууд түгшиж байна.