АНУ-ын ПДХ системийг Персийн буланд байрлуулах тухай гэрээ нь Иран руу цэргийн цохилт хийж болзошгүйг гэрчилж байна.  Ийм мэдэгдэлийг ОХУ-ын Төрийн думын олон улсын асуудал эрхэлсэн  байнгын  хорооны тэргүүн Алексей Пушков  парламентын доод танхимын “дугуй ширээний” ярилцлагын үеэр ийн хийлээ.  Нөгөөтэйгүүр, Тегеран өрнөдийн орнуудыг АНУ ын ПДХ системээс сэрэмжлүүлсэн, учир нь энэ байдал  нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж мэдэх юм. Ираны  БХЯ-ны сайд  Ахмед Вахидын   үзэж байгаагаар, Вашингтон нь  Тегераныг  Персийн булангийн орнуудын хувьд заналхийлэл төрүүлж байгаа мэт сүрдүүлэг бий болгохыг оролдож буй юм.  АНУ нь Саудын Араб, АНЭмират, Катар, Оман, Бахрейн болон  Кувейттэй ПДХ нэгдсэн  систем байгуулах болон бүс нутгийн иракийн пуужингаас хамгаалах болоод нефтийн саадгүй нийлүүлэлт хийх тухай мэдээллэл  солилцох   зэрэг гэрээг байгуулаад байна.