НҮБ-ын АЗ-ийн  тэргүүний  НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч сирийн мөргөлдөөнийг зохицуулах Кофи Аннаны төлөвлөгөөг дэмжсэн мэдэгдлийг Орос улс сайшааж байна. ОХУ ын ГХЯ-ны баасан гаригийн  мэдэгдэлд, Москва нь  Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлснээр  сирид бүрэн чадавхитай   яриа хэлэлцээрийг  эхлүүлэх болон  байдлыг энхийн урсгалд буцаан оруулах  бодит боломжтой болно гэжээ. Үүний тулд хамгийн гол болзол нь сөргөлдөөний  бүх талуудын үр бүтээлтэй хамтын ажиллагаа байх болно гэж  Орос улс үзжээ. Ингэхдээ НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчтэй Москва нягт хамтран ажиллахад бэлэн байна гэж оросын ГХЯ мэдэгдэлдээ өгүүлжээ.

НҮБ-ын АЗ  пүрэв гаригт гаргасан мэдэгдэлдээ Дамаскийг 4-р сарын 10-нд гэхэд  цэргийн ажиллагаагаа зогсоохыг  шаардсаныг сайшаажээ. Кофи Аннан нь өөрийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ, Сирийн хүчирхийлэл нь 4-р сарын 12-ны өдрийн орон нутгийн  өглөөний 6 цаг гэхэд бүрэн зогссон байна гэж  онцлон тэмдэглэв.  Тэрээр  тайлбарлахдаа,  хэрвээ сирийн эрх баригчид өөрийн хүлээсэн үүргээ биелүүлж  4-р сарын 10-нд гэхэд сөрөг хүчнийхний дэмжлэгтэй хотууудад цэргийн ажиллагаагаа зогсоож чадвал   эдгээр нь үр дүнд хүрэх боломжтой гэв. Аннан хэлэхдээ,  Дамаск  сөрөг хүчнийхний байгаа улсын гурван хотоос цэргээ  гаргасан тухай мэдээлсэн. Энэ нь Идлиб, Забадани болон Деръа хотын тухай яригдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр,Аннан тэмдэглэхдээ, Сирид байдал маш хүнд  хэвээр байгаа бөгөөд  тэндээс шинэ мөргөлдөөн гарч байгаа болон хүмүүсийн амь эрсдэж байгаа тухай байнга мэдээ ирсээр байна.