Японд хүн амины онц хүнд гэмт хэрэг үйлдэж цаазын ял сонссон  гурван  этгээдийг дүүжлэв.  Тус улсад цаазын ялыг хоёр жилийн дараа сэргээх болсон юм.  Олон улсын хүний эрхийг хамгаалах   “Эмнести интернешнл”  байгууллагын төлөөлөгчид  японы эрх баригчдын  цаазын ялын үйл ажиллагааг   хүний эрхийг зөрчсөн явдал  гэж  буруушаав.

Нөгөөтэйгүүр, нийгмийн санал асуулгын явцад япончуудын 86  хувь нь цаазын ял шийтгэл нь шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрчээ. Японы хууль зүйн хэргийн  сайд Тосио Огшавагийн мэдэгдснээр, японы нийгэмд ялын ийм шийтгэлийг цаашид ч авах болно гэв.

Японы тал үүнийг япон хүний сэтгэхүйтэй холбон тайлбарлаж байна гэж Япон судлалын төвийн профессор болон Дорно дахины их сургуулийн профессор Анатолий Кошкин тэмдэглээд

«Япончуудын уламжлал ёсонд зарим бусад орнуудын адил вендетта буюу цусан өшөө авах гэж байдаг. Ихэнх япончууд үүнийг ердийн гэж үздэг бөгөөд хэрэв хэн нэгэн  санаатайгаар хүний амийг бүрэлгэсэн бол тамд унах  ёстой  гэж үздэг. Цаазын ялын асуудалд төлөвлөсөн ялыг гүйцэтгэх тухай эцсийн шийдвэр гаргах ёстой, одоогийн  Хууль зүйн хэргийн сайд хэн байхаас шалтгаална.   2010 оноос саяхны сайдын суудал солигдох  ээлж хүртэл  нэг ч цаазын ялын төлөвлөгөө гүйцэтгэгдээгүй байсан.Гэтэл Хууль зүйн хэргийн сайдын  сэнтийд заларсан шинэ сайд Огава нь өнөөдөр  энэхүү асуудалд шийдвэртэй байр суурьтай байна.  Цаазын ялыг гүйцэтгэсний дараа тэр мэдэгдэхдээ, түүний байр суурь  японы нийгмийн бодол санааг тооцохгүй байхын аргагүй» гэв.

Нөгөөтэйгүүр, ЕХ  энэ төрлийн ял нь ёс суртахууны үүднээс  “бүдүүлэг” өш хонзонгийн инстинкттэй холбон үзэж яавч болохгүй гэж  үзэж байгаа юм. ЕХ японы эрх баричгдыг нэг бус удаа цаазаар авах ялыг түр зогсоохыг болон цаашид бүр хасахыг шаардаж байсан.  Европд цаазын ялын эсрэг нотолгоо болгон хүний амьд явах эрх  бол ариун зүйл гэдгийг ашигладаг юм.  Цаазын ялыг хэрэгжих  боломжгүй байдал  нь Христийн ёс суртахууны сууринд тавигдасан байдаг гэж  Европын хүрээлэнгийн герман судлалын төвийн тэргүүн  Владислав Белов онцлон тэмдэглээд

«Энэ ёс суртахуун  бол хүний амийг бүрэлгэх шийдвэрийг ямарч шүүх, шүүгчид  гаргах эрхгүй гэдэг дээр үндэслэгдэж байна. Ийм  эрх нь дан ганц бурханд л өгөгдсөн гэж үздэг байна. Түүнчлэн, цаазын ялыг эсэргүүцэгчид шүүхийн болзошгүй алдаатай шийдвэрийн тухай ч ярьдаг юм.  Энэ нь зууд юм уу, саяд нэг гардаг байлаа ч гэсэн гэм зэмгүй  хүний амь  шүү  дээ.  Энэхүү үйлийн үрийн алдааг хэн ч засч чадахгүй.  Бүх насаар хорих нь гэмт хэрэгтэнүүдийн хувьд цаазаар авснаас илүү хатуу, зовлонтой гэж үзэж байна.Гянданд насан турш хоригдох ял авсан гэмт хэрэгтэнүүд  цаазын ял өгөхийг хүссэн тохиолдол багагүй гардаг» гэлээ.

Орос улсад  1996 оны 9-р сард  хамгийн сүүлийн хүнийг цаазаар авсан юм.  Хуулийн дээд хэмжээний ялаас татгалзах  шийдвэрийг Орос улс Европын Зөвлөлд орсноор гаргасан. Одоо Орос улсад цаазын ялыг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм. Гэтэл Орос улсад ч  цаазын ял хэрэгтэй, үгүй эсэхийн тухай  маргаан байсаар байгаа юм.

Цаазын ял нь улс оронтой адил настай.  Улс бүр үүнийг халах, эс халахад  өөрийн тулгамдсан асуудлуудтай  тулгарч байна.  Гэхдээ энэ асуудал нь яаж шийдэгдсэн ч гэлээ, бидний хэн   ч байсан тэр өөрийн бодол саналтай юм. Японы кино найруулагч, Мэйдзигийн их сургуулийн профессор Мори Тацуя цаазын ялын эсрэг өөрийн бодлыг тодорхойлохдоо:”Би хүн алахыг хүсэхгүй! “ гэжээ.

«Би цаазын ялын төлвлөгөө сонссон хүмүүсийн тухай кино зураг авч байсан. Бид янз бүрийн сэдвээр ярилцаж байв.  Хөгжилтэй байхад, бүгд инээлдэж байлаа.  Уйтгартай болоход, хамтдаа уйлж байсан.Хохирогчдын тухай ярихад тэд маш харамсаж байсан. Тэднийг удахгүй цаазлана гэж бодоход надад маш хэцүү байсан. Тэгэхээр би ч бас үүнийг мэдэрч байсан байгаа биз дээ. Харин би үүнийг хүсэхгүй байна, тиймээс  миний бодол гэвэл-цаазын ялын эсрэг байх» гэж Мори Тацуя хэллээ.